Пентагон Элон Масктай хамтран карго пуужин бүтээнэ | News.MN

Пентагон Элон Масктай хамтран карго пуужин бүтээнэ

Пентагон Элон Масктай хамтран карго пуужин бүтээнэ

Пентагон Элон Масктай хамтран карго пуужин бүтээнэ

Пентагоны тээврийн газар Элон Маскийн "Space X" компанитай хамтран дэлхийн аль ч өнцөг буланд ачааг хэдхэн минутад хүргэх карго пуужин бүтээхээр зорьж байгаа аж. Энэхүү төлөвлөгөөний гол зорилго нь дэлхийн хаана ч үүрэг гүйцэтгэж яваа АНУ-ын армийн цэргүүдэд яаралтай хэрэгтэй байгаа тусламж, бараа бүтээгдэхүүнүүдийг хэдхэн минутад хүргэхэд оршиж байгаа аж. Гэвч бүтээх өртөг, бэлтгэх цаг хугацаа гэх мэт хүчин зүйлүүдээс болоод эл санаа бараг боломжгүй зүйл юм.

Пентагоны төлөвлөгөө ёсоор Өмнөд Калифорнийн Ванденберг нисэх хүчний баазаас хөөргөсөн ачааны пуужин дэлхийн тойрог замд гарч, зорьсон газраа тохируулан эргэн дэлхийн агаар мандал руу унаж ирэх боломжтой ажээ.

Хэрвээ Пентагоны зорилго биелвэл АНУ-ын армийн тээвэрт маш чухал өөрчлөлт ирэх юм. Жишээлбэл, өдгөө хэрэглэж буй хамгийн хурдан тээвэр А С-17 Глобмастер III хүнд тээврийн онгоц 805 км.цагийн хурдаар Японы Окинава арал руу л гэхэд 12 цаг нисдэг аж. Харин пуужин ашиглавал энэ зайг 30-аас бага минутад туулах боломжтой юм.

Эх сурвалж: YAHOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

monkherdene 2020-10-11 39.7.46.207

Elon mask battery mashin sansar 3 iig buh horongoro demjij ajilj baigaa campan mashinan delhiin hogjin terguutei ornuudad mash ih baigaa udalguu tsahilgaan mashinll delhig ezle gedgiig buged medne binzen une hamarkuu bolno elon mask tsahilgaanii uniig hamgiin bag bolgoh shiidwer gargahan medeej terench demjigdej mash olon orontoi hamtaran bidnii yawdag mashin zam hurtel narnii tsahilgan bolno tegher ene hun odoo gor engej hogjihon iim uildel hiihen hewiin uzegdel yumaaa

Avatar

Хотын уугуул иргэн 2020-10-11 66.181.179.242

Элон Маскын гэх компани бол үнэн хэрэгтээ ардаа маш том улсын дэмжлэгтэй, төсвөөс долларыг тэрбумаар нь цутгаж байгаа компани гэдгийг тэр болгог хүн мэддэггүй. Бараг улс болгонд ийм тэрбумтангуудыг бодлогоор мөнгөөр дэмжиж гаргаж ирдэг. Хятадын ийм жишээ бол Жэк Ма байна. Яаж жирийн нэг англи хэлний багш тэрбумтан болсон сайхан үлгэр байна. Эд нарын ард улс нь байдаг. Ийм хүмүүсийг зориуд дэмжиж гаргаж улсынхаа нүүр царай бахархал болгон ашигладаг. Мэдэхгүй гэнэн нэг нь бишрэн шүтдэг.

Avatar

Amar 2020-10-11 182.160.35.60

Эхлээд америк бүтээж дараа нь орос хятадууд хулгайлж хуулбарладаг жамтай.

Avatar

Зочин 2020-10-11 66.205.4.66

Манай арми ганц нисдэг тэрэгтэй байдаг

Avatar

зочин 2020-10-11 192.82.75.97

Эхлээд америк бүтээж дараа нь орос хятадууд хулгайлж хуулбарладаг жамтай.

Avatar

Зочин 2020-10-11 107.77.173.62

Америкчууд чадна аа…..

Avatar

B 2020-10-11 66.181.161.118

Hun turulhtun 50 jiliin daraa gehed hil hoorond 30 minutand l irj ochdog boloh yum bn l daa er ni

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж