Пентагон Элон Масктай хамтран карго пуужин бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.11-нд нийтлэгдсэн

Пентагон Элон Масктай хамтран карго пуужин бүтээнэ

Пентагон Элон Масктай хамтран карго пуужин бүтээнэ

Пентагоны тээврийн газар Элон Маскийн "Space X" компанитай хамтран дэлхийн аль ч өнцөг буланд ачааг хэдхэн минутад хүргэх карго пуужин бүтээхээр зорьж байгаа аж. Энэхүү төлөвлөгөөний гол зорилго нь дэлхийн хаана ч үүрэг гүйцэтгэж яваа АНУ-ын армийн цэргүүдэд яаралтай хэрэгтэй байгаа тусламж, бараа бүтээгдэхүүнүүдийг хэдхэн минутад хүргэхэд оршиж байгаа аж. Гэвч бүтээх өртөг, бэлтгэх цаг хугацаа гэх мэт хүчин зүйлүүдээс болоод эл санаа бараг боломжгүй зүйл юм.

Пентагоны төлөвлөгөө ёсоор Өмнөд Калифорнийн Ванденберг нисэх хүчний баазаас хөөргөсөн ачааны пуужин дэлхийн тойрог замд гарч, зорьсон газраа тохируулан эргэн дэлхийн агаар мандал руу унаж ирэх боломжтой ажээ.

Хэрвээ Пентагоны зорилго биелвэл АНУ-ын армийн тээвэрт маш чухал өөрчлөлт ирэх юм. Жишээлбэл, өдгөө хэрэглэж буй хамгийн хурдан тээвэр А С-17 Глобмастер III хүнд тээврийн онгоц 805 км.цагийн хурдаар Японы Окинава арал руу л гэхэд 12 цаг нисдэг аж. Харин пуужин ашиглавал энэ зайг 30-аас бага минутад туулах боломжтой юм.

Эх сурвалж: YAHOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж