Хөвсгөлд шатаж байсан гэрээс хоёр хүүхдийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2020.10.11-нд нийтлэгдсэн

Хөвсгөлд шатаж байсан гэрээс хоёр хүүхдийг аварчээ

Хөвсгөлд шатаж байсан гэрээс хоёр хүүхдийг аварчээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана хэмээх газар намаржиж байсан залуу гэр бүлийн амьдардаг гэр өчигдөр (2020.10.10) шатжээ. Гэрт 1-5 насны гурван хүүхэд байсан бөгөөд азаар хоёр залуу хүүхдүүдийн амийг аварч чаджээ.

Энэ талаар нагац эгч А.Отгонцэцэгээс тодрууллаа. Тэрбээр “Хөвсгөл аймгийн Түнэл сумын Алтгана гэдэг газарт манай дүүгийнх намаржиж байсан юм. Эхнэр нь хониндоо явсан хойгуур гэр нь шатсан. Гэрт нь 1-5 насны гурван хүүхэд байсан юм. Дүүгийнх маань амин зуулгын цөөн хэдэн малтай учраас нөхөр нь гэрийн санхүүдээ нэмэр болохоор самарт явж, эхнэр нь гэртээ гурван хүүхэдтэйгээ байсан.

Ээж нь хониндоо явсан хойгуур гэрт гал гарч, том хүү гэрээсээ гүйн гарч чадсан. Энэ үед Мөрөнгөөс ирсэн, ойролцоох саахалт айлд очихоор явж байсан хоёр залуу таарч, гал гарч буй гэрт орон хоёр хүүхдийг гаргасан юм билээ. Тэднийг дөнгөж гэрээс гартал араас нь гэрийн тооно унасан гэсэн. Хэрэв тэр хоёр залуу тэнд очоогүй бол бурхан минь юу болохыг төсөөлөхөд ч бэрх. Хоёр хүүхдийн амь аварсан н.Сүх-Эрдэнэ, н.Нямжаргал гэх хоёр залууд талархаад баршгүй.

Бага хүүхдийнх нь үс нь зарим хэсгээрээ хуйхлагдаж, дунд хүүгийн куртканы ханцуй түлэгдсэн байсан. Хүүхдүүд их айж сандарсан,  сэтгэл зүйн хувьд айдастай байна. Одоо гэрээс нь нурам л үлдсэн. Өвлийн хүйтэн хаяанд ирж байхад гэр оронгүй гурван хүүхэдтэй, залуу гэр бүл орох оронгүй болоод байна” гэсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж