Трамп халдвар авснаасаа хойш анх удаа олон нийтийн өмнө гарав

Хуучирсан мэдээ: 2020.10.11-нд нийтлэгдсэн

Трамп халдвар авснаасаа хойш анх удаа олон нийтийн өмнө гарав

Трамп халдвар авснаасаа хойш анх удаа олон нийтийн өмнө гарав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн долоо хоногт цар тахлын халдвар авснаасаа хойш өчигдөр /2020.10.10/ анх удаагаа дэмжигч олныхоо өмнө гарч үг хэллээ. Түүнийг эсэргүүцэгчид болсон арга хэмжээг “Үнэндээ тайван жагсаал байсан ч Трампын сонгуулийн ажил шиг юм боллоо” хэмээн шүүмжилсэн байна.

Трамп цар тахлын эм уухаа больсон бөгөөд одоогийн байдлаар бие нь маш сайн байгаа талаар цугласан олонд хэлжээ. Гэхдээ Цагаан ордны зүгээс энэ сарын 8-наас хойш Трампын биеийн байдлын талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа билээ.

Хэдий Ерөнхийлөгч өөрийгөө сайн байгаа хэмээж буй ч гуравхан өдөр эмнэлэгт хэвтээд гарч ирснээс хойш ийнхүү нэг долоо хоног өнгөрч байхад бүрэн эдгэрсэн эсэх талаар албан ёсны мэдээлэл одоохондоо алга байгаа юм.

Трампын биеийн байдлаас болж Трамп, Жо Байден хоёрын хоёр дахь халз мэтгэлцээн хойшилсон билээ. Мөн Жо Байден өдгөө сурталчилгааныхаа ажлаар Пенсильвани мужид яваа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж