Орос гурил цацрагийн бохирдолтой юу?

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Орос гурил цацрагийн бохирдолтой юу?

Энэ асуултад хариу авахаар Гурил үйлдвэрлэгчдийн холбооноос Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан байна. Тус газар импортын орос гурилын худалдаанд  төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийжээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-27-ны өдрүүдэд гурил импортлох зөвшөөрлөө ХХААЯ-наас авсан нэр бүхий найман аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулсан байна. Аж ахуйн нэгжүүдийн импортолсон гурилаас дээж авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд оруулжээ. 

Шалгалтаар “Мэдрэхүй, цавуулаг, чийглэг, үнслэг, хүчиллэг, төмрийн хольц, хар тугалга, кадьми, нийлбэр афлатоксин, хортон шавьж, хачиг, тэдгээрийн өндөг авгалдай, салмонелла, колиформ зэрэг шинжлэгдсэн үзүүлэлтүүдийн хүрээнд “Буудайн гурил. Техникийн ерөнхий шаардлага” MNS 0244:2009 стандартын шаардлага хангасан байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Цацрагийн лабораторийн шинжилгээгээр цацрагийн бохирдолгүй байгаа нь тогтоогдож, цацрагийн аюулгүй норм шаардлагад нийцсэн гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж