Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.11-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна

Амралтын өдөр эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 200 дуудлага ирж, амбулаторийн цаг захиалах үйлчилгээ авчээ. Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2149 дуудлага ирснээс 942-д нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, 1207-д нь зөвлөгөө мэдээлэл өгчээ.

Амралтын өдөр Улсын гуравдугаар эмнэлгийн амбулаториор 41 иргэн үйлчлүүлсний 16 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчилгээ авчээ. Хоногийн нөхцөл байдлыг харахад амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл, осол гэмтэл, хоол боловсруулах замын өвчлөл нэмэгджээ. Харин Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 33 нярай мэндэлж, Гэмтэл согог судлалын Үндэсний төвд осол, гэмтлээр 349 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 38, төлөвлөгөөт найман мэс засал амралтын өдөр хийсэн байна.

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж