Лукашенко хоригдож буй сөрөг хүчнийхэнтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2020.10.11-нд нийтлэгдсэн

Лукашенко хоригдож буй сөрөг хүчнийхэнтэй уулзав

Лукашенко хоригдож буй сөрөг хүчнийхэнтэй уулзав

Беларусийн Ерөнхийлөгчөөр зургаа дахь удаагаа сонгогдсон Александер Лукашенко Минск хотын хорих ангид зочилж, сөрөг хүчний идэвхтнүүдтэй уулзав. Хэний ч төсөөлөөгүй энэ хачирхалтай үйл явдлын талаар нутгийн хэвлэл мэдээллүүд өчигдөр (2020.10.10) олон нийтэд мэдээлсэн байна.

Хоригдож буй “Сөрөг хүчний зохицуулах зөвлөл”-ийн гишүүдийг наймдугаар сарын 9-нд болсон сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүсгэж, төрийн эрхийг булаан авахыг уриалсан хэргээр баривчилсан билээ. Тэд өдгөө Минск дэх төрийн аюулгүй байдлын хороо буюу КГБ-ын хорих ангид хоригдож байгаа билээ. Лукашенко тэдэнтэй уулзаад, олон зүйл ярьсны дотор Үндсэн хуулийг шинэчлэн өөрчлөх талаар асуудал багтжээ.

“Миний мэдэж байгаачлан та нарын талаас илүү хувь нь хуульчид. Тиймээс та бүхэн үндсэн хуулийг зүгээр л гудамжинд биччихэж болдоггүй гэдгийг сайн мэдэж байгаа байх” хэмээн Лукашенко яриагаа эхлүүлжээ. Лукашенко болон сөрөг хүчний хоригдлуудын уулзалт дөрвөн цаг орчим үргэлжилсэн аж.

Александер Лукашенко энэ жилийн наймдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 80 хувийн саналтайгаар зургаа дахь удаагаа сонгогдсон билээ. Харин сөрөг хүчнийхэн уг сонгуулийн үр дүнг будлиантуулсан байна хэмээн үзэж, ард иргэдийг жагсаалд нэгдэхийг уриалжээ. Зөвхөн сөрөг хүчнээс гадна АНУ, Европын холбооны бусад улсууд ч гэсэн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй билээ.

Ард иргэдийн жагсаал, хөдөлгөөн, олон улсын дарамт шахалт Лукашенког суудлаас нь буулгаж чадаагүй ч зарим нэг суурь тогтолцоог өөрчлөх амлалт авч чадсан юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж