“Хууль бус томилгооны гомдол их иржээ”

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

“Хууль бус томилгооны гомдол их иржээ”

АТГ-аас өнөөдөр 2015 онд хийсэн ажлаа танилцуулсан юм. Үүнээс онцлох хэдэн мэдээллийг хүргэж байна.

2015 онд төрийн албанд хууль бус томилгоотой холбоотой өргөдөл гомдол давамгайлан иржээ. Нийтдээ 317 өргөдөл ирснээс дийлэнх хувь нь албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалтыг зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, хууль бус томилгооны асуудал эзэлсэн байна.

Дараагийн шалгалт нь Төрийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8000 гаруй хүний мэдүүлэг. 8000 гаруй нэр дэвшигчийн 300 орчим нь ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөлтэй гэж үзэн хариуцлага тооцсон байна. Харин 38 нэр дэвшигчийг илт ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн тогтоожээ.

Тэгвэл 2015 онд АТГ-т эрүүгийн хэрэгт 410 хүн шалгагджээ. Албан тушаалаар нь ангилбал, төрийн улс төрийн 42, төрийн захиргааны 79, төрийн тусгай 44, төрийн үйлчилгээний 58, төрийн бус байгууллагын албан тушаалтан 11, бусад 176 албан хаагч байв. Хэргийн холбогдогчоос 28 сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Энэ нь өмнөх оноос 17.6 хувиар буурсан дүн юм байна.

Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 онд нэр бүхий албан тушаалтны хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Тухайлбал, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын тасгийн дарга асан Д.Тогооням, ИХЦХЕГ-ын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, Цэвэр агаар сангийн захирал Н.Хүрэлсүх зэрэг 68 хүнд холбогдох эрүүгийн 24 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж