Ард түмэндээ “Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх даян хааны дүрээр алдаршсан, нэрт жүжигчин Ж.Сүххуягийг сүүлчийн замд нь үдэх ёслол маргааш (2020.10.12) хуучнаар Хүүхэд, залуучуудын театрт өглөөний 06-07 цагийн хооронд болно.
Түүний ажиллаж, амьдарч байсан театрын бууринаас сүүлчийн замд нь үдэхээр болжээ. Ж.Сүххуяг нь 1959 оны наймдугаар сарын 24-ний өдөр мэндэлсэн байна. Тэрбээр 1982 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлага дор төгссөн байна.
Кинонд тоглох гараагаа 1977 онд “Давааны цаана даваа” киноны Жаргалын дүрээр эхэлсэн байдаг. Үүнээс хойш нийтдээ 20 гаруй кинонд дүр бүтээсэн юм. Тухайлбал, 1979 онд “Үүрийн цолмон” киноны Баяраа, 1981 онд “Цэрэг эрсийн жирийн өдрүүд” киноны Амараа, “Хатанбаатар” киноны Сундуйсүрэн, 1984 онд “Тань руу нүүж явна” киноны Очир, “Намрын халуун өдрүүд” киноны Нацагдорж, 1985 онд “Ацаг шүдний зөрөө” киноны Ананд-Очир, 1986 онд “Намар нахиалсан мод” киноны Самдан багш, 1988 онд “Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх Даян хаан зэрэг олон кинонд гол болон туслах дүр бүтээжээ.
Монгол Улсын кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, 2009 онд түүнд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээсэн юм.
А.СҮРЭН
Зочин 2020-10-11 202.179.24.119
ДАЯН ХААНЫХ НЬ ДҮР Л НҮДЭНД ХАРАГДААД БАЙХ ЮМ. БОДВОЛ БИ ИХ ХАРАМСАЖ БАЙГАА БОЛОЛТОЙ. ДОТОРТОЙ САЙН ЖҮЖИГЧИН ЭНЭ ТЭР ГЭЖ ЮУ Ч ГЭСЭН ҮГ ЮМ МЭДЭХГҮЙ. ЯАЛТ Ч ҮГҮЙ БИДНИЙ ЗҮРХ СЭТГЭЛД ШИНГЭСЭН ТАСАРХАЙ ДҮРҮҮДИЙГ БҮТЭЭЖ ДЭЭ. БИ НЭГ ЗҮЙЛД НЬ ЖООХОН БУРУУ ЗҮЙЛ ХИЙЖ ДЭЭ ГЭЖ БОДДОГ ЮМ. ТЭР НЬ ЧИЛҮГЭНИЙ ДҮР. ТИЙМ ДҮРД ТОГЛООД ХЭРЭГГҮЙ БАЙСАН ЮМ. ЕР НЬ МАНАЙ ЭНЭ САЙН ЖҮЖҮИГЧИД ТИЙМЭРХҮҮ НЭГ ТАРУУХАН ДҮРД ТОГЛОМООРГҮЙ Л БАЙГАА ЮМ. ӨӨРСДИЙНХ НЬ АМЬДРАЛД ХАР МӨРТЭЙ БАЙДАГ БОЛ Ш ДЭЭ. ТЭР ЖОКЕРИЙН ХИТ ЛЕДЖЕР
Зочин 2020-10-11 202.131.243.186
ДОТОРТОЙ МУНДАГ ЖҮЖИГЧИН БАЙСАН ДАА. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
Zochin 2020-10-11 67.81.184.102
Ummaanii badniihum,ter jujigchin taliigch kino zohiolch duug mini sanagduuldag b.laa.RIP
Зочин 2020-10-11 190.2.131.201
ум ма ни бад ми хум
Товуу 2020-10-11 103.57.92.144
Жинхэнэ тайз дэлгэцийн мастер байлаа. Ум ма ни бад мэ хум
Жем 2020-10-11 172.58.143.198
Ум Ма Ни Бад Ми Хум * 21 удаа
Зочин 2020-10-11 202.55.188.35
Arhind tolgoigoo meduulsnees l bolloo doo. Za yahav jujigchnii huvid bol sain baisaan
Зочин 2020-10-11 146.115.161.230
Ийм нэг илүү юм ярьсан гарууд байхын. Дутаач чи. Хэлдэг газар нь ч цаг нь ч биш
Zochin 2020-10-11 207.38.232.215
Duugaa tat tenegee!
зочин 2020-10-11 66.181.180.138
Мартагдахааргүй дүрүүдийг бүтээсэн гайхамшигтай жүжигчин.
Ум сайн амгалан болтугай.
Болд 2020-10-11 103.212.118.164
Гайхалтай жүжигчин байсан да хөөрхий. Сайн төрлийг олох болтугай.
Зочин 2020-10-11 59.153.115.230
СЭТГҮҮЛЧ ЧИЛҮГЭНИЙ ДҮРИЙГ МАРТЖЭЭ. МӨН ЖҮЖИГ ТЕАТРЫН ОЛОН ДҮРИЙГ БҮТЭЭСЭН МУНДАГ ЖҮЖИГЧИН БАЙСАН.