“Энэ хэдэн хонийг Шадав нь авна уу, Готов нь авна уу. Би л аавыгаа асрах минь” хэмээн өгүүлэх малчин бүсгүйн дүрийг монголчууд сайн мэднэ. Энэ бол “Ирж яваа цаг” уран сайхны киноны Маралмаагийн дүр билээ. Ард түмнийхээ сэтгэлд залуу насаа мөнхөлсөн түүнийг Б.Гэрэлмаа гэдэг. Тэрбээр одоо Франц улсад ажиллаж, амьдарч байгаа ажээ.
Тэрбээр жүжигчин мэргэжлээр суралцаж, төгсөөгүй ч хэд хэдэн кинонд гол болон туслах дүр бүтээсэн байдаг. Анх 1986 онд Ж.Бунтар найруулагчийн “Ирж яваа цаг” киноны Маралмаагийн дүрд тоглосон бол дараагаар нь “Нандин эрдэнэ” киноны Оюун, "Би нисэх дуртай" киноны буудалд ярилцдаг бүсгүй, "Мандухай сэцэн хатан" киноны Саахайн дүр, "Амин мөр" киноны Насан, "Хүсэл хясал" кинонд Хажидын дүрд чадварлаг тоглосон уран бүтээлч юм.
Монгол дүр төрхтэй гэгддэг уран бүтээлч маань 1969 онд Өмнөговь аймагт төржээ. Хожим буюу 2002 онд "Мюзик Холл" сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн байна. Найруулагч мэргэжлээр Монголын Үндэсний радио телевизэд найруулагчаар ажиллаж байжээ.
“ИРЖ ЯВАА ЦАГ” КИНО
Бүтээсэн он: 1986
Бүлгийн тоо: 9 /өнгөт/
Найруулагч-Жамъянгийн Бунтар
Зохиолыг бичсэн-Дамбын Төрбат
Зураглаач -Гэсэржавын Маш
Зураач -Лувсанцэрэнгийн Махвал
Хөгжмийн зохиолч – Зундуйн Хангал
Дууны найруулагч – Б.Баянбат
Нүүр хувиргагч – Д.Дагийрмаа
Эвлүүлэгч – Д.Алтмаа, Б.Дашдулам
Гол дүр:
Багаяа – Лувсанбалдангийн Лувсан
Маралмаа- Борхүүгийн Гэрэлмаа
Шагдар-Няндагийн Цэвээнравдан
Шадав – Санжаагийн Бужгар
Дүрүүдэд:
А.Дашпэлжээ, С.Сэлэнгэ, Т.Борхүү, Д.Элбэгсайхан, Д.Долгорсүрэн, Н.Отгонтогос, Б.Базаррагчаа
А.СҮРЭН
Холбоотой мэдээ