Ноолуур кг нь 48-55 мянган төгрөгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Ноолуур кг нь 48-55 мянган төгрөгийн үнэтэй байна

Түүхий эдийн Эмээлт зах дээр ямааны ноолуурыг нэг кг –г нь 48-55 мянган төгрөгөөр худалдан авч буй ажээ. Ноолуурын микрон болоод өнгөнөөс шалтгаалан үнэ хэлбэлзэж байгаа гэнэ. Харин үхрийн шир том жижгээсээ шалтгаалан 40-60 мянга, адууны шир 35 мянга, сарлагийн шир 25-60 мянга, тэмээний шир тавхайтайгаа 22 мянга, тавхайгүй нь 18 мянган төгрөгийн ханштай байна. Хонины нэхийг өлөнтэй нь 1000-2500 төгрөг, ямааны арьс өлөнтэй нь 16 мянган төгрөг, адууны дэлийг 8500, адууны сүүлийг 12 мянга,  нэг кг хөөврийг 300 төгрөг, хялгасыг  70 төгрөгөөр авч байна. Тэмээний эр ноос 7500, эм ноос 5500 төгрөгийн ханштай байгаа ажээ.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж