Япон улсаас 51 дипломат ажилтан иржээ

Хуучирсан мэдээ: 2020.10.11-нд нийтлэгдсэн

Япон улсаас 51 дипломат ажилтан иржээ

Япон улсаас 51 дипломат ажилтан иржээ

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц өчигдөр (2020.10.10) орой 20.45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Энэ удаагийн нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 53, жирэмсэн 14, өндөр настан, асран хамгаалагчтай гурав, эрүүл мэндийн шалтгаантай ес, оюутан 20, ар гэрийн гачигдалтай 38, визний асуудал, санхүүгийн хүндрэлтэй 26, дипломат ажилтан 51, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 44 буюу нийт 259 иргэн эх орондоо иржээ.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ, “Ворлд Монголиа”, “Корпорайт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлалаа гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД

  • Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
  • Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
  • Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
  • Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
  • Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
  • Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.

 А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж