Хөгжмийн зохиолч Б.Чинбат өнөөдөр талархлын тоглолттой

Хуучирсан мэдээ: 2020.10.11-нд нийтлэгдсэн

Хөгжмийн зохиолч Б.Чинбат өнөөдөр талархлын тоглолттой

Хөгжмийн зохиолч Б.Чинбат өнөөдөр талархлын тоглолттой

"Никитон" хамтлагийн гишүүн, хөгжмийн зохиолч Б.Чинбат өнөөдөр /2020.10.11/ талархлын тоглолтоо хийнэ. Түүний “Chinbaa & Friends” хандивын тоглолт өнгөрөгч нэгдүгээр сард болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат хүнд хэцүү цагт чин сэтгэлээсээ хандив өгч тусалсанд талархсан сэтгэлээ илэрхийлж, уран бүтээлчидтэйгээ хамтран тоглолт хийхээр болжээ. Талархлын тоглолт "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд аравдугаар сарын 11-нд 17.00 цагт ганцхан удаа болно. “Аравт" болон "Niciton & Friends" тоглолтуудын тасалбар авсан хүмүүс TICKET.mn цахим тасалбарт хандан тасалбараа солиулж үзэх боломжтой.

Тэрбээр элэгний хатуурал өвчний улмаас элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болж, эхнэр Ц.Сарнай нь түүний донор болсон билээ. Тэдний хагалгаа 2019 оны арваннэгдүгээр сард амжилттай болж, одоо эх орондоо ирээд байгаа билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж