Азербайжан, Армени гал зогсоох тохиролцоонд хүрэв

Хуучирсан мэдээ: 2020.10.10-нд нийтлэгдсэн

 Азербайжан, Армени гал зогсоох тохиролцоонд хүрэв

 Азербайжан, Армени гал зогсоох тохиролцоонд хүрэв

Хилийн маргааны улмаас сүүлийн өдрүүдэд мөргөлдөөнтэй байсан Азербайжан, Армени улсууд өнөөдөр /2020.10.10/ харилцан гал зогсоох тохиролцоонд хүрсэн талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нарыг Москвад урьж, Уулын Карабахын мөргөлдөөний үеэр олзлогдсон цэргүүд болон амь үрэгдсэн хүмүүсийн шарилыг солилцох асуудлыг хэлэлцэхийг уриалсны дагуу дээрх хэлэлцээр болсон нь үр дүнтэй өндөрлөжээ.

Есдүгээр сарын 27-ноос эхэлсэн мөргөлдөөний улмаас 300 гаруй хүн алагдсан бөгөөд 70 мянган хүн дүрвэж, орон гэргүй болсон байна. ЗХУ-ын үед Уулын Карабах нь Азербайжаны нутаг дэвсгэр дотор өөртөө засах эрхтэй муж байсан юм. 1988 онд Уулын Карабахын өөртөө засах муж Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч буйгаа мэдэгдсэний дараа Карабахын мөргөлдөөн эхэлсэн. Азербайжан, Армени улсууд нь 1988-1994 оны үед байлдахад 30 мянган хүн амиа алдаж байсан түүхтэй.

Эх сурвалж: ALJAZEERA

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж