Киргизстанд онц байдал тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2020.10.10-нд нийтлэгдсэн

Киргизстанд онц байдал тогтоолоо

Киргизстанд онц байдал тогтоолоо

Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков тус улсын нийслэл Бишкек хотод үүссэн нөхцөл байдлын улмаас онц байдал тогтоож, хотод дэг журам сахиулах зорилгоор цэрэг оруулах шийдвэр гаргажээ.

Тус улсад өнгөрсөн ням гаригт болсон парламентын сонгуулийн дараа улс төрийн тогтворгүй байдал үүсээд байгаа. Онц байдал энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх ба нийслэлд хөл хорионы цаг тогтоож, хотод орох гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон байна. Мөн жагсаал цуглаан болон бусад олон нийтийн арга хэмжээг хориглож, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ч хяналт тогтоохоор тусгажээ.

Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков улс эх оронд нь хууль дүрэм хэрэгжиж, хэвийн байдалтай болсны дараа огцрохоо мэдэгдээд, энэхүү онц байдал нь зөвхөн иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангаж, улс төрийн байдлыг тогтворжуулах зорилготойг онцолсон байна.

Сөрөг хүчний зүгээс санал худалдаж авах болон өөр бусад хууль зөрчсөн үйлдлээр дамжуулан эрх барих хоёр нам болон түүнийг дэмжигч элитүүд саналын олонхыг авсныг эсэргүүцэн жагссан юм. Улмаар сонгуулийг хүчингүйд тооцож, шинээр санал хураалт явуулахыг шаардаж байсан ч тайван эхэлсэн жагсаалыг цагдаа нар хүч хэрэглэн тараахыг оролдсоноор үймээн самуун, мөргөлдөөн болон хувирсан байна. Сонгуулийн дараах үймээн самууны үеэр нэг хүн амиа алдаж, 1,000 орчим хүн бэртэж гэмтээд байгаа аж.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж