Японы Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа | News.MN

Японы Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа

Японы Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа

Японы Гадаад хэргийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа

Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү өнөөдөр /2020.10.10/ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон Улсын Гадаад хэргийн сайдын Монгол Улсад хийх айлчлалын давтамжийг ноён Мотэги Тошимицү хадгалж, Ковид-19 цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед айлчлан ирснийг онцоллоо.

Уулзалтын үеэр 2022 онд тохиох Монгол Улс-Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, уул уурхай, зам тээвэр, дэд бүтэц, худалдаа, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал, мэдээлэл солилцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүс нутгийн стратегийн түнш, “гуравдагч хөрш” Япон Улстай тогтоосон дипломат харилцааны 50 жилийн ой болох гэж байхад хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа чамлалттай түвшинд байна гэлээ. Иймээс 2015 онд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд хичээл зүтгэл гарган ажиллах хэрэгтэй байгааг онцолж, нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудын талаар ярилцсан юм.

Тухайлбал, хоёр орны хамтын ажиллагааг зээл, тусламжаас илүүтэйгээр хамтарсан бизнес, түншлэлийн хэлбэрээр хөгжүүлэх, ингэхдээ япон технологийг Монгол Улсад нэвтрүүлж, хамтран бүтээгдэхүүнээ хоёрдогч, гуравдагч зах зээлд гаргах, Монгол Улсад хэрэгжиж буй бүтээн байгуулалтын болон хоёр орны эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд онцгой анхаарал хандуулж ажиллах талаар санал солилцов. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Япон Улсын Эзэн хаан болон Япон Улсын Ерөнхий сайдаар саяхан томилогдсон Ёшихидэ Сүга нарт халуун дотно мэндчилгээ дэвшүүлж буйг нь уламжилж өгөхийг хүслээ. Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд нь монгол орны уудам тал нутаг шиг өргөн цар хүрээтэй байна хэмээн дүгнэж, хоёр орны хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, шинэ түвшинд гаргахын тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.

Коронавируст цар тахлын улмаас Монгол Улсад орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан уулзалтын үеэр халдвар хамгааллын тусгай дэглэмийг өндөр түвшинд сахиж, зохион байгууллаа.

эх сурвалж:president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-10 66.181.166.36

Сайн ажиллаж бна энэ Энхтайван гэгч нөхөр болж бна

Avatar

Зочин 2020-10-10 202.126.90.53

Оркын хаан улсаа Тайланд лугаа хөгжүүлнээ

Avatar

зочин 2020-10-10 66.181.161.89

Бас л мөнгө өгч байгаа юм бинь уулзахдаа Баттулга залбирч мэндлэхгүй яаваа.Ван И гийн 700 сая юаныг эд хувааж идэх болохоор залбирдаг юм болов уу.Яагаад ялгаатай хандаж бна.

Avatar

Иргэн 2020-10-10 182.160.37.15

Гадаадын сайд дарга нар ирээд тусгаарлагдахгүй хүмүүстэй уулзаж болдог. Шинжилгээ өгөөд ирсэн монгол хүн ирэхээрээ халдвар тараах гээд 21 хоног хоригддог. Энэ ямар учиртай вэ. Нөгөө өвчин тараах гээд байна гэж сүржигнэдэг тролл мулгуунууд одоо үгээ хэлж хашгирахгүй яагаад алга болчихов оо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж