Тусгай үүргийн онгоцоор 50 оюутан Япон улсыг зорилоо | News.MN

Тусгай үүргийн онгоцоор 50 оюутан Япон улсыг зорилоо

Тусгай үүргийн онгоцоор 50 оюутан Япон улсыг зорилоо

Тусгай үүргийн онгоцоор 50 оюутан Япон улсыг зорилоо

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн дэмжлэгээр Япон Улсад суралцах болзол  хангасан нийт 50 оюутан өнөөдөр /2020.10.10/ тусгай үүргийн нислэгээр тус улсыг зорилоо. Тус онгоцоор 259 иргэн эх орондоо ирэх юм.

Болзол хангасан оюутнуудын хувьд жил бүрийн дөрөвдүгээр сараас эхлэн тус улсад суралцдаг уламжлалтай. Энэ оны хувьд дэлхий нийтэд тархаад буй цар тахалтай холбоотой тогтоосон хөл хорионы улмаас оюутнуудын Япон Улс руу явах хугацаа хойшлогдож, дөрөвдүгээр сараас эхлэн өнөөг хүртэл цахимаар хичээллэж байжээ. “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж өдгөө зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. 

Дээрх 50 оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-2,5 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ таван  жил ажиллах болзолтойгоор Япон Улсыг зорьж байгаа аж.

Дашрамд дурдахад,  2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 670 оюутан, судлаач багш нар төслийн хөтөлбөрүүдэд хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 67 хувийг эзэлж байна.

Э.БУРАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-10 66.181.180.79

Дүү нар минь Эрдэм номоо сайн сураад ирээрэй

Avatar

Зочин 2020-10-10 202.126.88.209

Одоо тэгээд буцаагаад ав гээд гонгинолдохгүйм бгаз дээ

Avatar

Зочин 2020-10-10 202.9.46.156

Gambaa duudee amjilt ..sain suraad irreerei..Chuka ahni

Avatar

Зочин 2020-10-10 103.229.122.195

Ажлын байр нь хаана байгаамб!!! Монголын боловсролоо хун тоодог болгох юмсан. Гадаадыг шутсэн, тер манайд л бна!

Avatar

Зочин 2020-10-10 66.181.180.145

ГАНТӨМӨРИЙН ҮЕИЙН 1000 ОЮУТНЫ ИНЖЕНЁРИЙН ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БГААМ БНА. ЭНЭ САЙН ХӨТӨЛБӨР ДӨӨ. ҮҮНЭЭС ХОЙШ БОЛВСРОЛЫН ЯАМАНД САЙД Ч ТОГТСОНГҮЙ , ОЛИГТОЙ БОДЛОГО ХЭРЭГЖСЭНГҮЙ .ӨНГӨРСӨН 4 ЖИЛ 4 САЙД СОЛИГДОЖ БОДЛОГОГҮЙ ДАМПУУРЛЫН БАЙДАЛТАЙ ЯВЖ ИРЛЭЭДЭЭ.

Avatar

Зочин 2020-10-10 59.153.112.185

Гантөмар бол н**ш. Японд анх очсо оюутан гэж өөрийгөө дөвийлгөөд бүх бал бурамыг ганцаараа идсэн бүдүүн гахай. Монголын нэрийг Японд шавхайнд хутгасан хүн бол Гантөмөр.

Avatar

Зочин 2020-10-10 202.55.188.33

Japantai hariltsan hilee neej jiriin juulchdiig avdag bolmoor baina

Avatar

Зочин 2020-10-10 203.91.119.147

tenegteech tend corona utgaa aldaj baihad u

Avatar

Зочин 2020-10-10 202.9.46.119

чи өөрөө тэнэгт. наад корона чинь зүгээр л гар хөл амны өвчин, шувууны ханиад, томуугийн H1N1 гэдэг шиг даваад гарах томуугийн хүнд хэлбэрийн ханиад. дархлаагаа сайжруул эерэг бай эргүү минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж