Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт Хэнтий аймгаас эхэллээ | News.MN

Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт Хэнтий аймгаас эхэллээ

Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт Хэнтий аймгаас эхэллээ

Ерөнхий сайдын орон нутаг дахь томилолт Хэнтий аймгаас эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ Хэрлэн сумын гуравдугаар багт баригдаж байгаа Орон нутаг судлах музейн барилгын ажлын явцтай танилцав. Ерөнхий сайд өнгөрсөн оны зургаадугаар сард тус аймагт ажиллахдаа шавыг нь тавьж байсан юм. Өнөөдрийн байдлаар барилгын суурь, каркас цутгалт, гадна инженерийн шугам сүлжээний ажил дууссан. Гадна өрлөг, дотор сантехник зэргийн явц 45 хувьтай байгаа бөгөөд 12 дугаар сард ашиглалтад оруулах тухай гүйцэтгэгч “Монкон констракшн” компанийн захирал танилцуулав. Гурван тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын зураг төслийг “Гоби травел” компани зохиосон байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр дөрөвдүгээр багийн нутагт баригдсан 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Засгийн газар, АНЭУ-ын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд улсын хэмжээнд гурван цэцэрлэг барихаар болсны дагуу нэг нь ийнхүү Хэнтий аймгийн төвд ашиглалтад орлоо.

“Голомт өргөө” компанийн боловсруулсан зураг төслийн дагуу “АТТАЧР” компани цэцэрлэгийн барилгыг жил гаруйн хугацаанд барьсан байна. Хэнтий аймагт өнгөрсөн сард 200 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад хүлээн авсан бол энэ сард багтаан 50 хүүхдийн ортой өргөтгөл, ирэх онд мөн 50 хүүхдийн ортой өргөтгөл барина. Ингэснээр тус аймагт цэцэрлэгийн асуудал бүрэн шийдэгдэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  иргэдтэй уулзсаныхаа дараа Сүхбаатар аймгийг зорино гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

эх сурвалж: zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-10-10 202.9.46.177

Засгийн газар, ерөнхий сайд,УИХ-н гишүүд үндсэн ажлаа мэддэдгүй бололтой. Та нар хууль тогтоол баталж, энэ улсыг хөгжүүлэнэ гэж ард түмний тархийг угааж гараа биз дээ. Намын ухуулагчид шиг л ажиллах юмаа. Төсвийн мөнгөөр битгий согуулиын ухуулга хийгээд байгаачээ. Өчнөөн өр тавьж улс орноо туйлдуулж сонгуульж яллаа. Одоо болиоч дээ. МАН, Хүрэлсүх хоёроос болж монгол улс сүйрэх юм байна даа.

Avatar

Зочин 2020-10-10 202.9.46.175

Хүүк ба түүний ЗГ , УИХ д дийлэнх олонхи болсон МАН ын бүлэг, бие даагч нөгөө чалчаа нөхөр буюу фэншүй Ганбаатараас бусад нь Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар нэг ч үг дуугарахаа больжээ. Эсвэл тэд амаараа гартал ногоон чихүүлчээ юү?!

Avatar

Зочин 2020-10-10 202.126.89.10

дэмий л хараад үзээд тэнээд явах юм даа.н**ш гэж.

Avatar

bat 2020-10-10 192.82.65.182

ene hurel hunii hiij chadah ajil heregtei uneheer duuschee,odoo zovhon poproh,hor nairuulah ajil hiij bna.ene udval eh orond mini bur gai bolohoor bna.

Avatar

Зочин 2020-10-10 66.181.176.226

Яаралтай шийдвэл зохих тулгамдсан маш олон хурц асуудал ээлжээ хүлээгээд оочерлочихсон байхад жижиг музейн нээлтэд оролцоод хөдөө салхилж явах юм даа, манай Засгийн тэргүүн маань!?! Бүхэл бүтэн улс удирдаж байгаа хүн асуудлыг томоор харж даацтай хөдөлмөөр юм даа!!!

Avatar

зочин 2020-10-10 103.57.92.12

Оюун эрдэнэ зэмлүүлсэн хүүхэд шиг зогсожбусад нь
гайхаад зогсож байгаа л агшин байнадаа

Avatar

Зочин 2020-10-10 59.153.112.79

Хэнтийн гурван тэнэг дуусдаггүй тэнэгүүдтэй аймаг шүү

Avatar

Иргэн 2020-10-10 103.57.94.54

Ха ха ха

Avatar

Зочин 2020-10-10 150.129.140.25

Сонгуулиар шоудан попорч шавар цементээ эргэж явна уу худлаа гар

Avatar

Одоо болно доо Хүрэлсүхээ 2020-10-10 66.181.182.31

Сонгуулийн сурталчилгаа чинь хэтэрчихлээ. Шударга ёс хаана ч алгаа У.Хүрэлсүх гуай.

Avatar

Зочин 2020-10-10 103.26.193.181

Хүрэлсүх ёстой худлаа амьтан миёэгийн хэдтэй хүзүү толгой холбосон бид хичнээн дэмжиж миёэгээс салгаж өглөө

Avatar

Зочин 2020-10-10 122.201.24.84

бусад намуудын сурталчилгаа зогссон хэрэг үү хүн гуай ийм арга ядсан улс төр бүү хий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж