“Microsoft” 150 мянган ажилтнаа гэрээс нь ажиллуулдаг болно | News.MN

“Microsoft” 150 мянган ажилтнаа гэрээс нь ажиллуулдаг болно

“Microsoft” 150 мянган ажилтнаа гэрээс нь ажиллуулдаг болно

“Microsoft” 150 мянган ажилтнаа гэрээс нь ажиллуулдаг болно

АНУ-ын технологийн “Microsoft” корпораци коронавирусийн цар тахал дуусч, хорио цээрийн дэглэм цуцлагдсан ч 150 мянга орчим ажилтнаа байнга гэрээс нь ажиллуулдаг болохоор ““hybrid workspace” төлөвлөгөөг боловсруулжээ.

Дээрх тооны ажилтнууд эхний ээлжинд долоо хоногийн талд нь гэрээсээ ажиллах боломжтой болох ба менежер нь зөвшөөрсөн тохиолдолд бүтэн гэрээсээ ажиллах ч боломжтой болох юм байна.

“Hybrid workspace” төлөвлөгөө нь одоо батлагдах шатандаа явж байгаа ба “Hardware” буюу тоног төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлтийн салбарт ажилладаг мэргэжилтнүүдэд зайлшгүй ажлын байрандаа ирж ажиллах хэрэгтэй байдаг бол программ хөгжүүлэгчид гэрээсээ ажиллах боломжтой аж.

Цар тахлын улмаас дэлхийн олон том компани ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах горимд шилжүүлээд байгаа билээ. Үүний нэг нь “Твиттер” олон нийтийн сүлжээ юм. Тус компани бүх ажилтнууддаа зайнаас тогтмол ажиллах боломжийг олгох болсноо зарлаад байгаа бол “Фэйсбүүк” компани мөн нийт ажилтнуудынхаа 50 хүртэл хувийг гэрээс нь ажиллуулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: Business Insider, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-10 66.181.185.196

Манайхан сурах юм бн шүү, түгжрэл ч багасна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж