АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь халз мэтгэлцээн цуцлагдсаныг зохион байгуулагчид нь өчигдөр /2020.10.09/ албан ёсоор мэдэгджээ. Анхны мэтгэлцээн есдүгээр сарын 29-нд зохион байгуулагдаж байсан ба Трамп, Байден нар нэг нэгнийхээ яриаг тасалж, хоорондоо маргалдаж, хэрэлдэх асуудал гарч байсан юм.
Хоёр дахь мэтгэлцээн энэ сарын 15-ны өдөр Флорида мужийн Майами хотод болох байсан ч Дональд Трамп коронавирусийн халдвар авсан учир мэтгэлцээнийг зайнаас буюу виртуал хэлбэрээр зохион байгуулах саналыг зохион байгуулагчид гаргасан байна. Гэсэн ч Трамп уг саналыг эрс эсэргүүцсэн учир ийнхүү мэтгэлцээнийг цуцлахаар болжээ.
Тэрбээр “Дэлгэцийн ард сууж мэтгэлцэх нь инээдтэй хэрэг. Би ийм дэмий зүйлд цагаа үрмээргүй байна” хэмээн ярьсан байна.
АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох бөгөөд санал хураах өдрөөс өмнө гурван удаа халз мэтгэлцээн зохион байгуулах ёстой. Сүүлийн мэтгэлцээн аравдугаар сарын 29-нд зохион байгуулагдана. Хамгийн сүүлийн үеийн санал асуулгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден өрсөлдөгчөөсөө бага зэрэг илүү рейтингтэй яваа гэж ажиглагчид үзэж буй. Гэсэн ч эцсийн мөчид сонгуулийн үр дүн хаашаа ч эргэж болзошгүй юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ