НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр Нобелийн энх тайвны шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2020.10.10-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр Нобелийн энх тайвны шагнал хүртлээ

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр Нобелийн энх тайвны шагнал хүртлээ

Нобелийн энх тайвны шагналыг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр /ДХХ/ байгууллага хүртсэнийг өчигдөр орой /2020.10.09/ зарлажээ. Дэлхийн Хүнсний Хөтөлбөр нь 1961 онд байгуулагдсан, төв нь Италийн нийслэл Ром хотод төвтэй байгууллага юм.

Тус байгууллага нь олон сая хүний амийг өлсгөлөнгөөс аварч, дайн дажинтай бүс нутгуудад энх тайван тогтооход хувь нэмрээ оруулж, өсгөлөнг зэвсэг болгон ашиглахаас сэргийлснийх нь төлөө энэхүү шагналыг хүртэж буйг Нобелийн шагналын хорооны дарга Берит Рэйсс-Андерсен онцлон дурдсан байна.

Ингэснээр НҮБ-ын харьяа байгууллага 12 дахь удаагаа энх тайвны Нобелийн шагналыг хүртэж байгаа нь энэ юм.

2030 он гэхэд өлсгөлөнг үгүй болгох зорилготой ажиллаж буй тус байгууллага өнгөрсөн 2019 онд дэлхийн 88 улс орны 97 сая орчим хүнд 15 тэрбум ээлжийн хоол хүнс тараасан байна. ДХХ-ийн тооцоолсноор дэлхий дээр 11 хүн тутмын нэг нь буюу 690 сая хүн орой бүр хоосон ходоодтой орондоо орж, өдөрт хэдэн мянган хүн хоол хүнсний дутагдлын улмаас нас бардаг. Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн хүн амын хоол хүнсний хүртээмж улам дордож байгаа юм. Өлсгөлөнгийн хохирогчид нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд байдаг аж.

Эх сурвалж: CBS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж