Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр/2020.10.10/хөөрнө. Тус онгоцоор 259 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Ворлд Монголиа”, “Корпорайт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлах юм байна. УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлиийн тусгай үүргийн онгоцоор 160 иргэн, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 264 иргэн эх орондоо ирээд байна.
ЦААШИД ХИЙГДЭХ НИСЛЭГҮҮД
- Аравдугаар сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
- Аравдугаар сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
- Аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус, тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ