“Жаст"-ын Ш.Батхүүг даваа гаригт үргэлжлүүлэн шүүнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.10-нд нийтлэгдсэн

“Жаст"-ын Ш.Батхүүг даваа гаригт үргэлжлүүлэн шүүнэ

“Жаст"-ын Ш.Батхүүг даваа гаригт үргэлжлүүлэн шүүнэ

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох  эрүүгийн хэргийг Монголын шүүх энэ өдрүүдэд  шүүж байна. Уг хэрэг гараад 11 жил болжээ.  Харин хууль хяналтынхан хэрэг үйлдэгдсэнээс хойш дөрвөн жилийн дараа  буюу 2013 оноос эхлэн  шалгасан байдаг.  Эцэст нь энэ оны наймдугаар сарын 6-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал товлогдсон ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсоор аравдугаар сарын 5-нд эхэлсэн юм.

"Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох зургаан хүний гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр /2020.10.09/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь  өдрөө үргэлжилсэн  бөгөөд ирэх даваа гаригт үргэлжлүүлэн хуралдахаар болсон.

Шүүх хурлын үйл явц гэрчийн мэдүүлэг авах шатандаа явж байгаа аж.

Олон жил шалгагдаж, шүүхэд шилжиж ирсэн Ш.Батхүүд холбогдох зургаан хүний хэрэг одоо л эцэслэн шийдэгдэх нь хэмээн анхаарал тавих олон хүн бий. “Жаст" группын захирал асан  Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдаад байгаа юм.

Тодруулбал, "Жаст"-ын Ш.Батхүү нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавин, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан, Олон Овооттой  холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйварт Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл",  “Олон овоот"  ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг хэргээр шүүгдэж байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж