Баянзүрх дүүрэгт хоёр хүүхэд, нэг том хүн угаартаж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.10.10-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүрэгт хоёр хүүхэд, нэг том хүн угаартаж нас баржээ

Баянзүрх дүүрэгт хоёр хүүхэд, нэг том хүн угаартаж нас баржээ

Цагдаагийн байгууллагад  аравдугаар сарын 7-ны өдрийн 15.25 цагт  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хорооны …тоотод “Хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тус тоотод оршин  суух 59 настай эмэгтэй О, найман  настай, эрэгтэй Т нар нь угаартсан байдалтай нас барсан байжээ. Урьдчилсан байдлаар гэрийн өрхийг нь бүтээж, яндангаа сугалж авсан нь тогтоогдсон бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд  есдүгээр сарын 30-ны өдөр таван настай хүүхэд угаартан нас барсан хэрэг гарсан. Тодруулбал, тус өдөр цагдаагийн байгууллагад  “Манай дүү нас барсан байна” гэсэн дуудлага иржээ. Алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад  тус тоотод оршин суух эрэгтэй таван  настай Б нь монгол гэрт угаартсан байдалтай, эрэгтэй 29 настай Ч  нь ухаангүй, биеийн байдал хүнд байжээ. Ч нь нэгдүгээр эмнэлгийн  эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Хэргийн газрын үзлэгээр урьдчилсан байдлаар тус айл нь монгол гэрт амьдардаг, ердийн галлагаатай, гар хийцийн төмөр пийшин хэрэглэдэг бөгөөд 15.00 цагийн үед бороо ороход яндангаа сугалан авч, пийшингийн яндан орох хэсгийг хуванцар саваар таглаж, өрхөө бүтээсэн нь тогтоогдсон хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж