Шуурхай зөвлөгөөн тасалсан 2 албан хаагчийг ажлаас халжээ | News.MN

Шуурхай зөвлөгөөн тасалсан 2 албан хаагчийг ажлаас халжээ

Шуурхай зөвлөгөөн тасалсан 2 албан хаагчийг ажлаас халжээ

Шуурхай зөвлөгөөн тасалсан 2 албан хаагчийг ажлаас халжээ

Нийслэлийн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулсан болохыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын  /НЗДТГ/ Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Хүний нөөцийн удирдлагын тасгийн дарга Б.Мөнгөншагай өчигдөр /2020.10.09/  мэдээллээ. Тодруулбал,  НЗДТГ-ын даргын тушаалаар аравдугаар сарын 6-ны өдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болсон бөгөөд  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шуурхай зөвлөгөөнийг тасалсан гурван албан хаагч, дээд шатны байгууллагад хариуцлага тооцож эргэн мэдэгдэх чиглэлээр 16 албан хаагчдад албан бичгийг хүргүүлсэн байна.

Үүнээс зургаан  албан тушаалтанд сануулах арга хэмжээ авч, хоёр  албан хаагчийг ажлаас чөлөөлөх, 15 албан хаагчийн цалинг  гурван сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ниийт 23 албан хаагчид захиргааны арга хэмжээ авсан бөгөөд үүнд НЗДТГ-ын хэлтсийн  гурван дарга, Нийслэлийн өмч, төсөвт байгууллагын дөрвөн удирдлага, нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын долоон удирдлага, нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагийн дарга нарт тус тус арга хэмжээ авсан гэдгийг мэдээллээ.  Авсан арга хэмжээ нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэлийг ногдуулсан аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

tststs 2020-10-10 66.181.168.8

ямрыг нь халаад ямрыг нь хувьддын мэдрэл юм бэ, яг адилхан л тасалсан биз дээ

Avatar

ZUV 2020-10-10 107.77.224.194

HUULIIG ULANDAA GISHGEDEG HUMUUST SANAMJ BOLNO !!! ZORIGTOI SHIIDVER

Avatar

Зочин 2020-10-10 66.181.185.27

Зиаа! Одоо ингээд дуусдаггүй шүүхийн ажил эхлэнэ! Лав 3 жил үргэлжилнэ! Хэдэн шүүгч пондойгоод дуусахаас өөр үр дүн гарахгүй! Бүгдийг эргүүлж ав гэж гарна! Эргүүлж авахгүй аргалах боловч бүгдээрэнд нь цалинг нөхөж олгоно! Ингээд чоно цатгалан, хонь бүрэн гэдэг зарчим хэрэгжээд дуусана!

Avatar

Зочин 2020-10-10 202.9.46.156

Nersiin durdaachee..tsalin edend yuch bish..hen hen gedeg..songuuli boloh geed…dahij gargahgyui bmaar bn.

Avatar

Болд 2020-10-10 122.201.31.139

Цалингаа 20 хувиар хасуулсан дарга нарын хөх инээд хүрч байгаа байх даа.

Avatar

Зочин 2020-10-10 172.58.140.237

Yagaad yalgavartai hariutslaga tootsoj bgaan be?

Avatar

Энэ одоо цалин багасгадаг хөгийн аргаа болимоороо 2020-10-10 23.92.142.182

1. Угаасаа эдэн дунд цалингаараа амьдардаг нь цөөхөн биз.
2. Цалингаараа амьдардагт нь 20% чинь маш том цохилт шүү дээ.

Avatar

Зочин 2020-10-10 66.181.179.242

Тийм л ил тод байх гээд байгаа юм бол арга хэмжээ авахуулсан хүмүүсийг нэр, усаар нь нийтэд зарлаач эээ.

Avatar

ИРГЭН 2020-10-10 202.21.127.168

Иргэдийн хандивыг мөнгийг хулгайлсан нөхдөө бас зайлуул

Avatar

zochin 2020-10-10 202.179.26.50

say togrognii uramschuulal avsan alban tuschaaltnuud buch mongiig buchaaj og !!! ,uuralj ychirlaad ter Gantomor darga!!! yg odoo bug d buschaaj og!!!

Avatar

Улаанбаатарын иргэн 2020-10-10 103.212.117.216

ккк, зүгээр л шоу, 5 хоногийн настай дарга нэг их хариуцлагатай болж харагдав

Avatar

Зочин 2020-10-10 66.181.161.81

Зөв ш дээ 5 жилийн настай дарга даа

Avatar

Irge n 2020-10-10 103.26.194.103

Tsalin u hiij Avahaa medehgui bolson zev

Avatar

Зочин 2020-10-10 103.57.93.16

Zuv zuv mash zuitei

Avatar

Зочин 2020-10-10 59.153.112.175

Мааш зөв. Хаа хаанаа хариуцлагатай байж улсаа хотоо айл өрхөө хүнээ хөгжүүлцгээе.

Avatar

Зочин 2020-10-10 202.126.90.91

МАШ ЗӨВ. САХИЛГА ХАРИУЦЛАГА ЧУХАЛ ЧУХАЛ.

Avatar

Зззз 2020-10-10 202.126.88.59

Жинхлээгуй даргын жинхэнэ аргацаасан ажил

Avatar

Зочин 2020-10-10 66.181.190.117

Сүржин юмнууд даржин л дуусдаг юм. Нэг удаагийн хуралд суугаагүй гээд ажлаас халдаг юу юм бэ? Тухайн удирдах ажилтан өөрийн үндсэн ажил дээрээ ямар ч чухал асуудалтай байж болно. Хот тохижилт, ус суваг, халаалт, зам гэх мэт бодит ажлаа хийх нь 100 гаруй хүнтэй цуг нэг өрөөнд чихцэлдэн хуралд суухаас илүү ач холбогдолтой ажил үүргүүд бас байдаг юм. Одоо цагт ийм олон хүнийг нэг дор цуглуулж, замын түгжрэл үүсгэхгүйгээр цахимаар хуралдаж болдог болсоныг мэдвэл таарна.

Avatar

Эмгэн 2020-10-10 103.57.95.26

Энэ нөхөр шүүмжлэлд дургүй, өөртөө хариуцлага хүлээх чадваргүй толгой бна. Өнөөгийн нөхцөлд шалтаг шалтгаан тоочдог хүн ажил хийдэггүй сүржигнэхээ л мэддэг шүү дээ.

Avatar

Эмгэн 2020-10-10 103.57.95.26

Авдаг арга хэмжээгээ авч авчээ. больж л дээ. ккк

Avatar

Зочин 2020-10-10 66.181.161.81

Бүү өмөөр

Avatar

Зочин 2020-10-10 66.181.190.117

Яг үнэн. Хэдхэн хоногийн дараа хотын дарга маань өөрөө дүнгээ тавиулна даа

Avatar

Зөв 2020-10-10 64.119.16.135

Зөв ингэж байж улс орны ажил явагдаж хөгжинө иймэрхүү хэдэн шударга дарга нартай болох хэрэгтэй

Avatar

зочин 2020-10-10 66.181.188.19

Сэтгэгдэл бичсэн байхад хоосон байна гэсэн чинь юү
гэсэн үг вэ Админаа оруулна уу!!!

Avatar

зочин 2020-10-10 66.181.188.19

Зөвөө. Зарим төрийн албан хаагчид хэтэрхий назгай
цаг нарыг тоохгүй яг л идээшилж яваа мал шиг явдийн

Avatar

Зочин 2020-10-10 64.119.25.132

Энэ Баясгалан ёстой юм хийх залуу!!Би ёстой дэмжиж байгаа.Миний туслах зүйл байвал цалингүй ч хамаагүй очиж чадах зүйлээрээ дэмжин ажиллах болноо.Ёстой Монголын төлөө гэсэн цэвэр залуу хүний чанар харагдаад байгаа юм даа.

Avatar

Зочин 2020-10-10 172.58.140.237

Doloogood bai

Avatar

Монгол 2020-10-10 66.181.169.116

Наад их зантай, ажил хийдэггүй мулгуу хургануудаа халах нь зөв шүү.

Avatar

Зочин 2020-10-10 203.91.115.55

Өөрсдөө ажлаа хийдэггүй байж нэг муу ядарсан төрийн алба хаагчийг ганцхан өдөр таслахад нь халж нтр… та нарын шийдэж чадаагүй түгжрэлд гацаад, хүүхдээ сургууль цэцэрлэг гэж явсаар таслаа биз бодвол… Хүрэлсүхийг дуурайгаад дарга нэртэй хүн болгон л загнаж зандарч, халж сольдог болж инээдтэй… өөрөөрөө л байгаарай зүгээр

Avatar

Зочин 2020-10-10 202.9.46.220

Ted nar yadarsan toriin alban haagchid bish darga nar bsan halsan sanuulsan ni zov

Avatar

мгл 2020-10-10 192.82.71.245

сонгуулиин омно биш байнга ингэж ажиллаж байгаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж