Афган эмэгтэй Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшив | News.MN

Афган эмэгтэй Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшив

Афган эмэгтэй Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшив

Афган эмэгтэй Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшив

Афганистаны сөргөлдөгч талуудын хооронд түүхэн энхийн хэлэлцээрийг байгуулахад оруулсан хувь нэмрээрээ Фавзиа Күфи гэх афган эмэгтэй Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшчээ. Тэрбээр 21 хүний бүрэлдэхүүнтэй хэлэлцэгч багийн эмэгтэй гишүүдийг төлөөлөн Нобелийн шагналд нэр дэвшсэн аж. Тус багт нийтдээ дөрвөн эмэгтэй багтаж, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх, улс төрд оролцох, боловсрол эзэмших зэрэг эрхийг сөргөлдөгч талуудын эрх мэдэл хуваах гэрээнд тусгахаар ажиллажээ. Афганистаны Засгийн газар болон Талибан бүлэглэлийн төлөөлөгчид өнгөрсөн есдүгээр сард Катар улсад хэлэлцээрийн ширээний ард суусан юм.

Abdullah Abdullah, center, chairman of Afghanistan’s High Council for National Reconciliation, talks at the opening session of the peace talks between the Afghan government and the Taliban in Doha, Qatar, Saturday, Sept. 12, 2020. (AP Photo/Hussein Sayed)

Өдгөө 45 настай Фавзиа Күфи нь эмэгтэйчүүд болон хүний эрхийн төлөө тэмцэгч бөгөөд Афганистаны парламентын гишүүн байсан. Тэрбээр зэвсэгт бүлэглэлийн хоёр ч удаагийн халдлага, дайралтаас амьд гарсан аж.

Энэ жил Нобелийн энх тайвны шагналд түүнээс гадна 211 хүн, 107 байгууллага нэр дэвшин өрсөлдөж байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-09 202.21.108.204

Утгаа алдсан шагнал. а******н хар сармагчин хүртэл авчихдаг хогын шагнал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж