Хүн-аалзын шинэ ангид доктор Стрэнж гарч ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

Хүн-аалзын шинэ ангид доктор Стрэнж гарч ирнэ

Хүн-аалзын шинэ ангид доктор Стрэнж гарч ирнэ

Марвел студийн хамгийн амжилттай яваа төслүүдийн нэг болох "Хүн-аалз"-ын шинэ анги ирэх 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийхээр урьдчилсан товоо гаргаад байгаа билээ. Тэгвэл тус киноны шинэ ангид Англи жүжигчин Бенедикт Камбербэтч өөрийн доктор Стрэнжийн дүрээрээ гарч ирэх гэнэ. Мөн түүнээс гадна Эндрю Гарфилдын "Хүн-аалз"-ын кинон дээр эсрэг талын дүрийг бүтээсэн жүжигчин Жейми Фокс өмнөх Электрогийн дүрээрээ эргэн ирэх талаар баттай эх сурвалжууд мэдээлж байна.

Том Холандын гол дүрд нь тоглож буй нэр нь хараахан ил болоогүй байгаа "Хүн-аалз" киноны шинэ ангийн зураг авалт энэ аравдугаар сарын сүүлээр АНУ-ын Атланта хотод эхлэхээр болжээ.

Марвел студи энэ онд үзэгчдэд хүрэх байсан Black Widow киноны нээлтийг шинэ коронавирусийн улмаас ирэх 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж