2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 16,473,549.96 төгрөгийн үнийн дүн бүхий 62,902 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Дархан хүнс" ХК (DHU +14.84%) болон "Бодь Даатгал " ХК (BODI +4.54%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан хөвөн" ХК (DAH -14.88%) болон "Нийслэл өргөө" ХК (NUR -13.04%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалга хүлээн авч буй "Үндэсний хувьчлалын сан" нь нийт 1,960,446,500 төгрөгийн үнийн дүн бүхий нэгж эрхийн худалдан авах 524 захиалга хүлээн авч, захиалгын явц 41.27 хувьд хүрсэн байна. Захиалгын явцыг эндээс үзнэ үү.
ТOP 20 индекс 0.3 хувиар өсч, 17601.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,599,908,876,684.46 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ