Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг мэс засал, гэмтлийн тасагтай боллоо | News.MN

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг мэс засал, гэмтлийн тасагтай боллоо

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг мэс засал, гэмтлийн тасагтай боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Баянзүрх  нэгдсэн эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг шинээр нээгдлээ.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нэгдсэн эмнэлгийн дарга Ө.Туул болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу иж бүрэн тохижуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан тус тасаг нь хагалгааны вакумжуулсан 2 өрөө,  мэс заслын 20 ортой бөгөөд нийт 32 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах юм байна.

Баянзүрх дүүргийн 361.689 хүн амд үйлчилдэг тус эмнэлэгт Мэс засал, гэмтлийн тасаг нээгдсэнээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэхийн зэрэгцээ мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг тодорхой үе шаттайгаар үзүүлэх юм.

Мөн улсын хэмжээнд тусламж, үйлчилгээ үзүүлдэг лавлагаа шатлалын эмнэлгүүдийн төвлөрөл, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах чухал ач холбогдолтой ажээ.

2016 онд дүүргийн эмнэлгүүд зөвхөн Хүүхэд, Дотор, Мэдрэлийн тасгуудтай байсан бол, өдгөө Мэс засал, гэмтлийн болон Гемодиализ, Хавдрын хими эмчилгээ, Хөнгөвчлөх, Харвалт шигдээсийн тасаг, нэгжүүдийг байгуулаад байна.

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт  нээгдсэн Мэс засал, гэмтлийн тасгийг цаашид Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлэгт нээхээр төлөвлөжээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-10-09 202.126.89.164

Сайхан хүүхдийн эмнэлэгийн байсан.аувьчлал нэрээр хувь хүн аваад дотроо зайгүй харанхуй хүйтэн эмчилгээ муутай болгосон.улсын хүүхэдийн эмнэлгийг тусад нь бзд байгаач.том хүний өрөө гэж буудлаас дор.агаар орохгүй зайгүй бас тэгээд өдрийн хэд гэсэн бэ?бгд эмнэлэг шиг хоночоод мөнгө нэхээд.ёстой муухай болгосон бна вэ.эмяам энэ дүүрэгт аятайхан улсын эмнэлэгийн болгоосой

Avatar

иргэн 2020-10-09 103.26.194.103

Маш зөв, бөөгнөрөлийг ингэж тараах хэрэгтэй. Бүх аймаг хотын, дүүргийн эмнэлгүүдийн эмч нарыг нь мэргэшүүлээрэй.Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж