Путин: Оросыг эсэргүүцэж хэлсэн Жо Байдений үг бүрийг тэмдэглэж авсан | News.MN

Путин: Оросыг эсэргүүцэж хэлсэн Жо Байдений үг бүрийг тэмдэглэж авсан

Путин: Оросыг эсэргүүцэж хэлсэн Жо Байдений үг бүрийг тэмдэглэж авсан

Путин: Оросыг эсэргүүцэж хэлсэн Жо Байдений үг бүрийг тэмдэглэж авсан

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байдений ОХУ-ыг хурцаар шүүмжилсэн, буруушаасан бүх үгсийг тэмдэглэж авснаа мэдэгджээ. Мөн тэрбээр Жо Байдений зэвсгийн хяналтын тухай үзэл бодлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Путин АНУ-ын сонгуулийн талаар сурвалжилж буй телевизийн нэвтрүүлэгт оролцон “Орос АНУ-ын удирдагч хэн байхаас үл хамааран хамтарч ажиллахад бэлэн байна. Гэхдээ Дональд Трампын хувьд Москватай онцгой харилцаатай байдаг нь таалагддаг. Бид түүнийг нь их үнэлдэг юм” хэмээн яриад, ОХУ-ын зүгээс АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцох ямар ч сонирхол байхгүй гэдгийг дахин онцолжээ.

Гэхдээ Жо Байдений зэвсгийн хяналтын талаар бодлыг нь Путин сайшаасан гэнэ. Москва, Вашингтон хоёрын байгуулсан цөмийн зэвсгийг хязгаарлах тухай хэлэлцээрийн хугацаа хоёрдугаар сард дуусах бөгөөд Трампын өөр бодолтой байгаагаас болоод сунгаж чадахгүй байсан гэнэ. Харин Жо Байден дээрх хэлэлцээрийг үргэлжлүүлэн сунгах, эсвэл төстэй гэрээ шинээр байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа олон нийтийн өмнө ил зарласан билээ.

Түүнээс гадна өнгөрсөн сард Путин Вашингтонд хоёр улсын цахим сүлжээг шинэчилж аль аль талынхаа сонгуульд алсаас нөлөөлөх эрсдэлийг үгүй хийх санал тавьсан ч одоог хүртэл зөвшөөрөөгүй аж.

Эх  сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kkkkkkk 2020-10-09 192.82.78.217

trump aa l demjine biz ene maap.

Avatar

Зочин 2020-10-09 66.181.185.27

Путинийг албандаа байгаа энэ цаг үед манай дэлхийд болно гээд байгаа тэр том дайн нь гараад өөрчлөлт нь болоод шинэ дэг журам гэгч нь тогтоосой! Тэгвэл манайх улс гэсэн нэртэйгээ үлдэж мэдэх юмсан!

Avatar

Зочин 2020-10-09 203.91.115.52

чи өөрөө өмхий амаа угаагаад суу. төрийн тэргүүн хүн бусдын санал бодлыг анхаарч судалдаг юм. эргүү ямаа чинь ха ха ха

Avatar

Зочин 2020-10-09 66.181.178.18

Очоод еерт нь хэлээч.

Avatar

зочин 2020-10-09 115.65.47.30

Энэ хүн хийх ажилгүй юм байх даа? Хүний хэлсэн ярьсныг тэмдэглэж аваад л сууж бхйдаг ерөнхйилөгч гуай юм байх даа? ёстой хийх ажилгүй бололтой. Үгийг нь тэмдэглэж аваад дараа нь тооцоо бодох юм байх даа?Яана аа, нөгөө аймаар цайгаа өгөх юм болов уу? Оросууд маш аюултай, эрсдэлтэй, осолтой, оросуудаас холхон явах нь аминд өлзийтэй дээ….Бүү үзэгд цаашаа

Avatar

hudalch gar be.. 2020-10-09 202.131.225.197

cham shig ergvv teneg zvgeer angaij suudag baih daa..

Avatar

Зочин 2020-10-09 202.179.21.237

сэтгэгч

Avatar

Зочин 2020-10-09 202.21.108.204

Дэлхийг аргадаж удирдаж байгаа агуу хүн дээ

Avatar

зочин 2020-10-09 59.153.112.67

Оросын удирдагчид санаа зовох хэрэг бидэнд бийсэн билүү?

Avatar

Зочин 2020-10-09 139.5.218.33

Энэ нохой үг тэмдэглэж аваад яах юм бэ дээ… Хуцчихымаа… Яг л шоронгын овгорын айлган зандалчилдаг үг байна. Орос орныг, оросын ард түмнийг шоронжуулчихаад бас болоогүй… чи ерөнхийлөгч болвол новичоктой цай уулгана шүү, гэх гэсийм байхдаа. Шоронгын хулгайч нар шорондоо жоохон монцойхоороо бараг л дэлхийн хаан болцон юм шиг хийсвэр сэтгэлгээнд ховсдуулдаг…

Avatar

Зочин 2020-10-09 182.160.34.245

ӨӨР УЛС ЮМ ХЭЛЭЭГҮЙ БАЙХАД ЭНЭ ЛИБЕРАЛ ЖОН БАЙДЭН ЯАХААРАА ЭХЭЛЖ ДАЙРЧ ДАВШИЛДАГ ЮМ БЭ, ЭВТЭЙ БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ, ӨӨРСДӨӨ Л ЭХЛЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ, ЧАМ ШИГ МЭДРЭЛҮҮДЭЭС БОЛЖ ДАЙН ГАРДАГ ЮМ ЛИБЕРАЛ УЛААН ФЕН МАЛАА

Avatar

Зочин 2020-10-09 66.181.178.211

chi putinii talaar yu meddeg gej tomrood baina alaaa

Avatar

Зочин 2020-10-09 66.181.161.27

Путин был дэлхийн хэмжээний бодлого тодорхойлох зиндааны хүн биш, зүгээр л КГБ-ийн дунд гарын кадр шүү дээ!! КГБ-ийн ажилтнуудын баритмталдаг зарчим нь "Зорилгодоо хүрэхийн тулд ямар ч арга хэрэглэж болно" гэсэн үзэлтэй учраас аюултай хүмүүс байдаг юм!!! 1990-ээд онд цомхотголд орж ажилгүй болсон кгбчүүд оросын Мафийн гол кадрууд болсон байдаг! Оросын олон ангит кинонуудыг манайхан зөндөө л үзээ биз дээ?

Avatar

Зочин 2020-10-09 202.179.21.237

кино сайн үздэг хүн бн

Avatar

Зочин 2020-10-09 66.181.161.2

"Дунд гарын кадр" нь дэлхийн бодлогыг тодорхойлоод сууж байхад чи бид 2 юун өрх гэрээ авч явах юмыг бодох байтугай өөрийнхөө шивэртэй оймсоо яах ч учраа олоогүй коммент бичээд сууж байна.

Avatar

Зочин 2020-10-09 202.21.108.5

орос хэзээ дэлхийн бодлого тодорхойлогч болов бүс нутагтаа бодлого тодорхойлоход оролцогч гэхэд хаваасаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж