Путин: Оросыг эсэргүүцэж хэлсэн Жо Байдений үг бүрийг тэмдэглэж авсан

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

Путин: Оросыг эсэргүүцэж хэлсэн Жо Байдений үг бүрийг тэмдэглэж авсан

Путин: Оросыг эсэргүүцэж хэлсэн Жо Байдений үг бүрийг тэмдэглэж авсан

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байдений ОХУ-ыг хурцаар шүүмжилсэн, буруушаасан бүх үгсийг тэмдэглэж авснаа мэдэгджээ. Мөн тэрбээр Жо Байдений зэвсгийн хяналтын тухай үзэл бодлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Путин АНУ-ын сонгуулийн талаар сурвалжилж буй телевизийн нэвтрүүлэгт оролцон “Орос АНУ-ын удирдагч хэн байхаас үл хамааран хамтарч ажиллахад бэлэн байна. Гэхдээ Дональд Трампын хувьд Москватай онцгой харилцаатай байдаг нь таалагддаг. Бид түүнийг нь их үнэлдэг юм” хэмээн яриад, ОХУ-ын зүгээс АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцох ямар ч сонирхол байхгүй гэдгийг дахин онцолжээ.

Гэхдээ Жо Байдений зэвсгийн хяналтын талаар бодлыг нь Путин сайшаасан гэнэ. Москва, Вашингтон хоёрын байгуулсан цөмийн зэвсгийг хязгаарлах тухай хэлэлцээрийн хугацаа хоёрдугаар сард дуусах бөгөөд Трампын өөр бодолтой байгаагаас болоод сунгаж чадахгүй байсан гэнэ. Харин Жо Байден дээрх хэлэлцээрийг үргэлжлүүлэн сунгах, эсвэл төстэй гэрээ шинээр байгуулах төлөвлөгөөтэй байгаагаа олон нийтийн өмнө ил зарласан билээ.

Түүнээс гадна өнгөрсөн сард Путин Вашингтонд хоёр улсын цахим сүлжээг шинэчилж аль аль талынхаа сонгуульд алсаас нөлөөлөх эрсдэлийг үгүй хийх санал тавьсан ч одоог хүртэл зөвшөөрөөгүй аж.

Эх  сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж