Төмөр замын бүтээн байгуулалт дээр ажиллаж буй иргэд цалингаа авч чадахгүй байгаа мэдээлэл түгсэн. Энэ талаар “Монголын төмөр зам” ТӨХК-иас тодруулснаа хүргэе.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян гэсэн хоёр чиглэлд төмөр замын бүтээн байгуулалтын ажил өрнөж буй билээ.
АЖИЛЧДЫН ЦАЛИН ХӨЛСИЙГ ХАСААГҮЙ, ТОДОРХОЙ ХУВИАР НЭМСЭН
"Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК хариуцан ажиллаж байгаа билээ. Бид тус компанийн хэвлэлийн албанаас дээрх асуудлаар хариулт авахыг хүсэхэд “Манай байгууллага төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцож буй ажилчдад цалин хөлсийг тогтмол олгож байна. Хасах нь битгий хэл харин ч тодорхой хувиар нэмсэн” гэсэн хариулт өгөөд, Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ асуудлыг тодруулах хэрэгтэйг онцлов. Салбар яамны хэвлэлийн албанаас тодруулахад “Энэ ажлын гүйцэтгэлийг хариуцаж буй "Монголын төмөр зам” ТӨХК тодорхой хариулт өгөх байх. Манайн яам бодлого, чиглэлээр л хангадаг” гэв.
“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 99.6%, хоолойн ажил 98%-тай явагдаж байгаа бол дээд бүтцийн 100 км төмөр замыг угсраад байгаа аж. Энэ төслийн нэг онцлог нь цар тахалтай холбоотой хил орчмын дэглэм барьж, гүүрийн ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа явдал юм.
Эхний гүүрүүдийн дам нурууг амжилттай угсарчээ.
Төслийн газар шороо болон хоолойн ажил дуусах шатандаа орж, гүүрийн ажлууд үлдсэн байна. Төслийн хэмжээнд нийт 27 гүүр байгаагаас 13 гүүрийн дам нуруунуудыг бүрэн тавьжээ. Харин “Туулын гүүр далай” ХХК-ийн ПК+369 дэх км дээр баригдсан гүүрэн дээгүүр төмөр замын дээд бүтэц тавигдаад байна. Бусад гүүрүүдэд дэд бүтэц тавихад бэлдэх бэлтгэл ажлууд хийгдэж байна” хэмээн төслийн талбайгаас мэдээлсэн юм.
Гүүрийн ажлын гүйцэтгэл есдүгээр сарын 13-ны байдлаар 83.5 хувьтай явагдаж буй бөгөөд дотоодын компаниуд амжилттай гүйцэтгэжээ.
Уг төмөр зам баригдаж, ашиглалтад орсноор жилд 30 сая хүртэлх тонн нүүрс экспортлох боломжтой болж, тээвэрлэлтийг даган Тавантолгой бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэх нөхцөл бүрдэнэ гэж тооцоолсон байна. 2000 ажлын байр шинээр бий болж, одоогийн экспортын нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам.долларын зардал дөрөв дахин буурна гэж тооцжээ.
Нүүрс тээврийн зам дахь автотээврийн осол, зөрчил буурч, иргэдийн амь нас, аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ малын бэлчээр сүйтгэх байдал, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол үндсэндээ арилах аж. Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлж, эхний 25 жилд 1 тэрбум ам.долларыг төвлөрүүлж, улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэх ажээ.
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ, ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ ХОЛБОНО
2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгосон.
Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан билээ. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэхээр болсон.
Дээрх хоёр чиглэл нь төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж буй юм.
Мөн Тавантолгойн нүүрсний ордын уул уурхайн үйлдвэрлэл, төмөр зам, цахилгаан станц болон дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хоорондын уялдааг хангасан гадаргын төлөвлөлтөд ”Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшиж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 68 мянга га талбай доторх олборлолт, барилга байгууламж, төмөр зам, автозамын трасс, цахилгаан станц, усан хангамж зэргийг багтаахаар болсон билээ.
Б.ЖАРГАЛ
Өнөө 2020-10-12 66.181.185.47
ТУЗ хуралдаад сая 10 сараас цалин нэмсэн шүү Тавантолгой төмөр зам лав л. Эбигийн сайт дан худ
Цалингаа өг !!!!!!!! 2020-10-12 66.181.181.12
Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа ажилчиддаа цалинг нь өгөөчээээээ!!!!!!!
zochin 2020-10-12 122.201.23.84
Шалгасан хүн нь цэргүүдийн мөнгө дансандаа орж байна уу, үгүй юу гэдгийг үз! Дарга нар нь дээрэлхээд авсан байхыг үгүйсгэх аргаггүй шүү
Зочин 2020-10-12 66.181.170.73
наад новшнуудад чинь сандал суудлын эрх ашиг байхаас монголын төлөө эвлэлдэн нэгдэж бүтээн байгуулалтаа бодох ухаан байхгүй. одоо мөнгө нь орохгүй байгаа нь ийм учиртай. хуурандаа пүлтүүш бас хэрээ мэдэхгүй ерөнхийлөгч болох юм гэнэ
Зочин 2020-10-12 66.181.170.73
дотоодын компаниуд төмөр зам дээр эрсдэл үүрч ажиллах хэрэггүй. ердийн логикоор 21 онд ерөнхий сонгуультай наана чинь женко пүлтүүш нарын ашиг сонирхол зөрчилдөж эхэлсэн хуурандаа маань жонхууг харлуулахын тулд яах уу гэхээр юун түрүүнд төмөр замын хөрөнгө оруулалтыг боомилно. женко хэдийгээр ганхуягт гавъяат өгсөн ч шууд санхүүжилтийг нь өгнө гэсэн үг биш. пүлтүүшийн заавраар хийнэ.ганхуяг пүлтүүш үгийг сөрж чадахгүй. тиймээс ААН үүд 21 онд эрсдэл үүрч тийш зүглэх хэрэг байхгүй.
Зочин 2020-10-12 66.181.170.73
Баттулга дан нэг жонхуурсан юм хийж байх юм даа. Өмнө гашуун сухайт тавантолгойн төмөр зам тавина гэж байхад нь хамаг хөрөнгө мөнгөө гаргаад дээрээс техник тоног төхөөрөмж орон байраа барьцаалж зээл аваад далан дээр ажилласан нэг хувийн компаний захирал 14 онд шиг санаж байна хэвлэлийн бага хурал хийгээд дампуурсан одоо амиа хорлох үлдлээ гэж байсан. Баттулга л мөнгийг нь өгнө өө гээд өөрөөр зээл авахуулж баахан ажлуулчаад эцэст нь мөнгөө ч өгсөн юмгүй замаа ч барилгүй мурьсан юм блээ
Зочин 2020-10-12 66.181.161.126
Hudlaa yarihaa bolio. kompaniud munguu avch chadahgui buun yum bolj bna. Jenko munguu avyaaaa. 017 munguu avyaaa.
Зочин 2020-10-12 107.77.173.44
женко оролцсон л бол олигтой юм юу ч болохгүй….аль эрт 10 гаран жилийн өмнө баригдаад дуусаад өдийд Монгол улсын өмч болчихсон байх учиртай төмөр зам шүү дээ…..Орос ялж ээ…..
Зочин 2020-10-12 202.126.89.200
Битгии худлаааа ярь компаниудын цалинг 6 сараас хойш өгөөгүй бөөн асуудал болж бгаа
Зочин 2020-10-12 43.242.242.59
Худал мэдээллийг сөрөг хүчнийхэн тараасан. Худал мэдээлэл тараавал арга хэмжээ авдаг болсон гээ биз дээ. Эздийг нь олж хариуцлага тооцооч дээ
Зочин 2020-10-12 202.131.243.38
Нэг талаас хариулт аваад, наана чинь ажиллаж байсан замын ажилчид бүгд цалингаа аваагүй, хүлээж байгаад ихэнх нь харьсан. Зунжингаа ажилихаад цалингаа аваагүйдээ гомдолтой байна.
Зочин 2020-10-12 202.131.243.38
Наана чинь ажилласан замын компаниуд гүйцэтгэлийнхээ мөнгийг аваагүй байгаа шдээ. 7 сарын цалингаа ч аваагүй байна. Нийт 4 сарын цали аваагүй хохирч байна
Zochin 2020-10-12 202.126.89.141
Zuger tumur zamiin medeelel uguh gd anhnasa hadurchihwada
Зочин 2020-10-12 202.126.89.80
Ямар Стандартаар Хэдэн жилийн насжилттай зам барьж байгаан болоо…..
Зочин 2020-10-12 66.181.170.73
Жаргал сэтгүүлч маш өнгөцхөн бичэн байна. Зөвхөн УБ төмөр замаас тодруулага авсан болоод өнгөрч. Асуудлын голыг харж чадсангүй эсхүл харахыг ч хүссэнгүй юү. Наад төмөр замын бүтээн байгуулалтын гол ажлыг нугалж байгаа нь Монгол Улсын зэвсэгт хүчин тиймээс захын нэг цэргийн ангиас очоод нэг ахлагчаад ярилцлага ав таныг цалинг өгсөн үү гээд асуу. Хэлээд өгнө. Ер нь энэ Б.Жаргал гэж нөхөр захиалгаар бичсэн болдог нөхөр байна.
Зочин 2020-10-12 66.181.170.73
Төмөр зам барихыг буруу гээгүй харин ч дэмжиж байна. Гэхдээ ажил хийж байгаа бол зөв төлөвлөж зохион байгуулах хэрэгтэй. Цэрэг ч гэсэн хүн. Ажлын мал эсхүл ялтан аваачсан юм шиг цаг наргүй цалин хөлсгүй ажиллуулж болохгүй. Үүнээс чинь болоод дөнгөж сургууль төгссөн олон сайхан офицер ахлагч залуусын урам зоригийг мохоож армиас гарахад хүргэж байна. Гарч байгаа нь ч зөндөө шүү. Үүний хор уршиг Үндэсний аюулгүй байдал МУ ын тусгаар тогтнолын асуудал юм. Нэг юм хийх гэж армиа бүү самар.
Зочин 2020-10-12 66.181.170.73
Цэргийн алба хаагчдынхаа цалинг өгч чадахгүй байж нэг их ландкрузер 76 авч унасан ангийн захирагч нар байна. Худлаа гэвэл та нар шалгаад үз төмөр зам дээр ажиллаж байгаа цэргийн ангийн захирагч нар бүгд 130 гаран сая төгрөгийн үнэтэй ланд крузер авсан байгаа. За яахав машин авч унадаг юм байж тэгвэл ядаж эхлээд хэдэн бор цэргүүдийнхээ цалинг өгчөөд тэгэх хэрэгтэй шүү дээ.
Зочин 2020-10-12 66.181.170.73
За үнэн юм үнэнээрээ сайхан шүү. Хэдэн муу цэргийн алба хаагчдыг хөдөө хээр орон гэрээс нь хол цөл газар төмөр зам барь гэж тушааж аваачижхаад өглөө харанхугаар ажилд гаргаж шөнө 02-03 цаг хүртэл ажиллуулж байж нөгөө сайхан яриад байсан цалин мөнгөө 3,4 сараар нь өгөөгүй цэргийн анги өчнөөн олон байгаа шүү. Байдал маш хүнд байгаа залуус төмөр зам дээр ажиллана гээд зээл авсан гэтэл пүлтэрсэн шигээ цалингаа өгөөгүй. Хашаа байшингаа ч алдаж байна.
Ичхо 2020-10-12 59.153.113.220
Дэлхийн хүчирхэг улс АНУ хөгжихийн суурь нь төмөр зам ын бүтээн байгуулалт байсан .юм.
Зочин 2020-10-12 107.77.173.44
Гэхдээ АНУ-ын төмөр замыг хувийн компаниуд голдуу барьсан….хугацаат албаны цэргүүд энэ ажилд огт оролцоогүй
зочин 2020-10-12 66.181.161.103
Төмөр замаа бариад дуусангуут л Хятадууд ,, Танайхаас нүүрс авахгүйээ ,, гэнэдээ . Тэр зэргийн хавчлагаа мэдэлгүй дээ …. цаадуул чинь …Уг нь хувийн кампанийн хөрөнгө оруулалтаар л барих байсан юм . Тэхлээр өнөө улс төрчдөд унацгүй болчхоод байсан байх л дөөөө..
Зочин 2020-10-12 66.181.170.73
Тэгвэл б хувилбараар одоо бариад бараг дуусж байгаа сайншандын төмөр замаа ашиглаж оху ын восточны боомтоор далайд гарна. улс гэж ийм л байдаг юм. зөвхөн гашуун сухайтын төмөр замыг харсан бол ааштайн авгайн аяыг харж байгаа мэт хжаагийн элчингийн аяыг харах байсан юм. харин одоо өөр шүү. төмөр замаа ирэх ондоо багтааж сүхбаатар чойбалсан хүргэх хэрэгтэй. ялих шалихгүй зээлийн хөрөнгийг баас шээс болох халамжинд өгснөөс энэ төмөр зам руу оруулж хурдан дуусгах нь зөв юм.
Зочин 2020-10-12 66.181.170.73
бас нүүрсийг олон зуун км тээвэрлэнэ гэж юу байхав гэж ярьдөг нөхдүүдэд хэлэхэд Монгол орон уудам бас баян бөгөөд нүүрнээс өөр зөөх юм мундахгүй гэж хэлмээр байна. нарийн ширийн зүйл яриад яахав.
Зочин 2020-10-12 107.77.173.44
Чи өөрийнхөө нүүрсийг 6000 км хол зөөгөөд зарах гээд үз л дээ….гол нь улсын биш өөрийнхөө нүүрсийг шүү!!!
зочин 2020-10-12 66.181.161.103
Оросууд зөвшөөрхүү ? . Хүний байтугай өөрсдынхөө нүүрс, баялагийг яая гэж байж .