Японд оршин суух Монгол Улсын иргэдэд виз олгож эхэллээ | News.MN

Японд оршин суух Монгол Улсын иргэдэд виз олгож эхэллээ

Японд оршин суух Монгол Улсын иргэдэд виз олгож эхэллээ

НЭМЭЛТ:

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван энэ сарын 9-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-той албан ёсны хэлэлцээ хийв.

Яриа хэлэлцээ найрсаг дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий  Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-гийн энэ удаагийн айлчлал манай улсад парламентын сонгууль болж, шинэ Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа цаг үед, мөн Япон Улсад  Ерөнхий сайд Ё.Сүга-гийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлүүлсний дараахан болж байгааг онцоллоо. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Т.Мотэги  дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бүс нутгийн улс орнууд үйл ажиллагаагаа уялдуулж, нягт хамтран ажиллахын чухлыг онцлоод Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Тэрээр Япон Улсын Засгийн газар манай улсад нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 0,01 хувийн хүүтэй 25 тэрбум иенийн (230 гаруй сая ам.доллар) зээл олгохоор шийдвэрлэснийг мэдэгдэв. Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурав.

 

Гадаад хэргийн сайд Т.Мотэги Япон Улсын Засгийн газраас иргэд харилцан зорчих урсгалыг шат дараатай нээх хүрээнд бизнесийн зорилгоор зорчих, урт хугацаанд Япон Улсад оршин суух манай иргэдэд Япон Улсад зорчих визийг олгож эхэлснээ танилцуулав.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Засгийн газар Монгол орны ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг 1990-ээд оны эхэн үеэс хойш тууштай дэмжиж ирсэнд, мөн “КОВИД-19” цар тахлын хүндрэл бэрхшээлтэй үед Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад гүн талархал илэрхийлэв.

Тэрээр Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод Япон Улсын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи, ноу-хау-г идэвхтэй татаж, эдийн засгаа төрөлжүүлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд тус улстай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хороодын хуралдааныг ойрын үед зохион байгуулах санал тавив.

Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хоёр талдаа хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, иргэд консулын гээд өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцов.

Мөн 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцав. Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг талууд нотолж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болов.

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжил цэцэглэл, Солонгосын хойгийн аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа талууд нотоллоо.

Айлчлал амжилттай үргэлжилж байна.


НЭМЭЛТ:

ГАДААД ХЭРГИЙН САЙД Н.ЭНХТАЙВАН ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД Т.МОТЭГИТЭЙ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги-г хүлээн авч Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон ахиц авчирна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна гээд 2019 онд Гадаад хэргийн сайдаар анх томилогдсон цагаасаа Монгол Улсад айлчлахыг төлөвлөж байсан гэдгээ илэрхийлэв.  Энэхүү айлчлал нь хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэх болно   гэдэгт итгэж байгаагаа цохон тэмдэглэв.


НЭМЭЛТ:

ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МОТЭГИ ТОШИМИЦҮ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД БАРААЛХАВ

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 10 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхав. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийж байгаад баяр хүргээд уг айлчлал нь Монгол, Японы Стратегийн түншлэл өндөр түвшинд хөгжиж байгаагийн илрэл болж байгааг тэмдэглэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга-гийн тэргүүлж буй Засгийн газар манай улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд манай “гуравдагч хөрш” Япон Улстай харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ оны 6 дугаар сард болсон парламентын сонгуулиар ялалт байгуулж, Засгийн газраа эмхлэн байгуулсанд баяр хүргээд Монгол, Японы Засгийн газрын тэргүүн нар цаашид нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь нэн чухал зорилт гэдэгт хоёр тал санал нэгдэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн салбаруудад Японы хөрөнгө оруулалт, техник, технологийг нэвтрүүлэх нь нэн чухал болохыг тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


НЭМЭЛТ:

ЯПОНЫ ГХ-ИЙН САЙД НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ХҮСЭВ

Түүнчлэн Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэги Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал саадгүй ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал Япон, Монгол хоёр орны хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болохыг онцлон тэмдэглээд шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас ашиглалтад орох хугацаа хойшлогдож байгаа хэдий ч уг нисэх буудал саадгүй ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

Гадаад хэргийн сайд Т.Мотэги болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бүс нутаг болоод олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй олон асуудлаар мөн адил санал бодлоо солилцон “Чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далай” стратегийг хэрэгжүүлэхийн тулд үргэлжлүүлэн бодитой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов. Мөн хулгайлагдсан Япон иргэдийн асуудал зэрэг Хойд Солонгосын талаар үргэлжлүүлэн хоёр улс хамтран ажиллахаа дахин нотоллоо.


ЯПОНЫ ГХ-ИЙН САЙД Т.МОТЭГИ УЛААНБААТАРТ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэги 2020 оны аравдугаар сарын 9-ний өдөр Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Айлчлалын хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол Улсад хийж буй бие даасан 5 дахь айлчлал болж байна.

Түүний танилцуулга: 

Тэрбээр 1955 оны аравдугаар сарын 7-ны өдөр Япон Улсын зүүн хэсэгт орших Точиги мужид төрсөн. 65 настай. 1978 онд  Токиогийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийг, 1983 онд АНУ-ын Харвардын их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ.

Ажилласан байдал:

  • 1978-1980 онд “Марубэни” компанид ажилтан
  • 1983 онд “Ёмиүри” сонины газрын Нийгэм, улс төрийн хэлтэст сэтгүүлч
  • 1983-1991онд “McKinsey & Company”-д зөвлөх
  • 1993 онд Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон (нийт 8 удаа сонгогдоод байгаа).
  • 1999-2002 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд
  • 2002-2003 онд Гадаад хэргийн дэд сайд
  • 2003-2005 онд Окинава, Хойд нутгийн асуудал эрхэлсэн сайд
  • 2005 оноос Васэдагийн их сургуулийн хүндэт профессор
  • 2007-2008 онд ЛАН-ын Нийгмийн хамгааллын бодлогын хорооны дарга
  • 2008-2009 онд Санхүүгийн бодлого, засаглал хариуцсан сайд
  • 2009-2010 онд ЛАН-ын ЕНБД-ын орлогч
  • 2010-2011 онд ЛАН-ын Мэдээлэл, сурталчилгааны хорооны дарга
  • 2011-2012 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга
  • 2012-2014 онд Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд
  • 2014-2016 онд  ЛАН-ын Сонгуулийн хорооны дарга
  • 2016-2017 онд ЛАН-ын Бодлогын зөвлөлийн дарга
  • 2017-2019 онд  Эдийн засгийн шинэчлэлийн асуудал эрхэлсэн сайд

Т.Мотэги 2019 оны есдүгээр сараас Ш.Абэ, улмаар 2020 оны 9 дүгээр сараас Ё.Сүгагийн Засгийн газарт Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Burhan haldun 2020-10-09 117.111.2.85

Arai dumughun zaluusiig gadaadruu durvuuleed hujaagiin tomchuudad nair tavij uriad l ene hunii namtar tuuh hna bn

Avatar

zochin 2020-10-09 111.239.190.57

Гарчигтайгаа холбогдсон нэг ч мэдээлэл байсангүй.

Avatar

Зочин 2020-10-09 202.55.183.108

Энхтайваны намтарыг хаанаас олох уу сэтгүүлч ээ

Avatar

Зочин 2020-10-09 202.55.183.108

Сүүлийн 1 сард гадаад харилцаа сайн хийж байна. Дотооддоо бид харин юу хийж байгаа бол

Avatar

Зочин 2020-10-09 202.55.183.108

Энхтайван сайдад баяр хүргэе. улам сайн ажиллахыг хүсье

Avatar

Zochin 2020-10-09 66.181.161.100

230 garui say am dollariin hongoltt zeel zartsuulagdsan tal der hynalt tavimaar bna umnuh chingis bond samurai bond yund zartsuulagdan mdghui alga bolson mongolchuud martamhai uls bolhoor 230 say am dollar bol ih mongo neg shine hot barih hemjeenii mongoshuu

Avatar

Зочин 2020-10-09 66.181.161.100

Japanchuud mini nad novshnuudaa mongo zeeluulehiin orond uursduu hiigeed ugchih ded butets uildveriig ni

Avatar

Bi 2020-10-09 49.98.77.56

Awah bolohooroo maasaital ineetsgeegeed muuhainuud odoo naad awsan munguu huwaaj tsusaltsgaahuu.

Avatar

Зочин 2020-10-09 59.153.112.79

Хүүк хэнтийн тэнэгүүд чадахгүй

Avatar

Кккк 2020-10-09 61.72.185.185

Бариад өгсөн нисэх буудалаа одоо хүртэл нээж ашиглах чадалгүй байж ямар б**с улаахаар том том бүлдэрдийн бэ хэмжээндээ байгааж Мөнхийн гуйлагчин ард түмэн Өдөр шөнөгүй эх орны баялаг гадаадруу урсаад байдаг амьдрал улам ядуураад байдаг Ичиж үхээж жэ лалруудаа 3 хан сая ард түмэн ээ улам ядуу амьдуулдаг лалрын амьд хүүрнүүд

Avatar

olon xynii amidraliig bodoochee,YAPONII TUSLAMJIIN XYNSNII YILDBER OPUULJ IPSEN NI DEER,yaraxgyi-ylc 2020-10-09 63.227.119.233

gadnii tyslamjiig gadniixnii byteeld ugluu,NEMEXGYI BX. DONT CHANJE,xenyum xiix geed bgaan be?

Avatar

deed mergejiltei xymyysiig ger byleer ni alj ajilgyi bolgoloo, 2020-10-09 130.253.27.1

who, hiring-xen ajil olgoj bn ve?

s** SAITER ATTAKING YOUR BUZINESS by DISPLAY and ELECTION.
yahoo foto.

gay SATAN ylsturchij congyyliar Nusexiig xylgaillaa.damjuul SATAARUULALT.XAANA BALIAR YUM BN,TEND UBCHIN ZOBLON GAI.

Avatar

BALIAR XOG damjuul 2020-10-09 130.253.27.1

germanryy dyrbegchid opuulj BALIARTSAN,NISEXIIG NI XULGAILLAA

Avatar

OCZT yxalt ZAILUULAACHEE 2020-10-09 130.253.27.1

CHULUUL

Avatar

Зочин 2020-10-09 139.5.218.155

Эмнэлэгт үзүүл ээ. Хөгшөөн. Элдэв юманд оролцоод өвчин чинь сэдэрнэ шүү.

2 0
Avatar

Зочин 2020-10-09 203.91.115.56

Үнэхээр юу ч гэхэв дээ… Бусдын төлөө амьдарч байгаа юм шиг. Гадаадынхан хөрөнгийг нь гаргана, хийж өгнө, бас гуйна, эелдэг байдлаар шаардана. Нээрээ л, биднийг бүхлээр нь орк гээд нэрлэчихэд болмоор ч юм шиг… гэсэнтэй санал нэг байна аа.

Avatar

Зочин 2020-10-09 59.153.112.149

Монгол Японы харилцааны үр дүнд байгуулсан онгоцны буудлыг хажуугаас нь Хятадууд холилдож хутгалдаад хачин балиар болгосон байх. Ер нь манай улсын гадаад харилцааг саад хийж будлиан тарих гэсэн санаатай улс ганцаар тогтохгүй. Япон Монгол улсын харилцаанд заавал хятадын компанийг оруулах гэж улайрсан гар хөлүүд байдаг. Үүнээс болоод шийдэж чадахгүй олон асуудал гараад байна гэж хялбархан ойлгож болно.

Avatar

Зочин 2020-10-09 202.9.46.30

Tom uls tur yariad yahav. Sli cg zasag bai duugail l Yaponoos suralts.ok

Avatar

Зочин 2020-10-09 202.55.188.88

Shine niseh buudliig ashiglaltand oruulaad ehleed Japantai hariltsan hilee neeh heregtei

Avatar

Зочин 2020-10-09 59.153.112.149

Монгол ардын нам, Ардчилсан нам гээд ээлжлээд сонгоод байсан чинь мөнгө идэж уудаг мафиудыг бий болгосон. Энэ мафиас салах хэрэгтэй. МАН, АН хоёр татан буулгах шаардлагатай.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-10-09 66.181.179.242

Муусайн самуурайнууд юугаа хийж Монголд ирдэг байна. Халх голын дайны төлбөрөө өгсөн болоод болсон байх. гэтэл дайн өдөөсөн, Unit 731 ангийн Исии Яргачин 石井 四郎, Ishii Shirō генералын туршилтанд тамлуулсан олон зуун Монголчуудын амь насыг хэнээс нэхэх вэ.. Ер нь, Японы тал албан ёсоор Монголоос уучлалт гуйсан ууу. Гуйгаагүй бол хоёр орон дайны байдалтай байгаа гэсэг үг:. Энхийн гэрээ байгуулах ёстой..

Avatar

Зочин 2020-10-09 139.5.217.12

Uhedguiee gedeg shig l nuhur uu guiyu

Avatar

Japan follow law 2020-10-09 103.26.195.55

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа японы компаниуд хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчдөг. Жайка хүртэл тендерт шалгарч орж ирсэн японы компанидаа хяналт тавьдаггүй. Тэд нар нь бүр даварч жуулчны визтэй орж ирээд ямар ч татвар төлөлгүй сард 10.000 долларын цалин аваад тайлан гэж нэг хөгийн юм бичээд л яваад өгдөг. Дээрээс нь атаархуу хөгийн Монголчуудын занг ашиглаж б**с долоогч, пялдага гаруудад арай илүү цалин өгч, шударга, зоригтой, өөдөөс нь үг хэлсэн нөхдийг шууд ажлаас нь халж дураараа дургид

Avatar

Зочин 2020-10-09 202.131.227.114

Худал мэдээлэл тараараа боль. Япон хүмүүс хэзээ ч хууль бус юм хийхгүй. Дэлхийн аль ч улсад очиж ажилласан тухайн орны хууль дүрмийг ягштал биелүүлдэг. Японы ямар ч компани дотооддоо нарийн хяналттай ажилладаг. Хууль бус зүйл хийхгүй, хээл хахууль өгөхгүй гэж компанидаа амлалт өгч ажилладаг. Энэ нь компанийн өөрсдийн дотоод дүрэм журмаар зохицуулагддаг.

Avatar

Зочин 2020-10-09 59.153.114.161

ЯДАЖ БАЙХАД ЭНЭ ПҮЛТҮҮШ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙЖ 19 ОНД НЭЭЛТ МЭЭЛТ ХИЙЖ ЭРГҮҮТДЭГ НЬ Ч ЮУВ ДЭЭ. ИЧИЖ ҮХМЭЭР АРД ТҮМЭН БОЛЖЭЭ. ИЙМ ЗАРЧИМГҮЙ УВИАГҮЙ УЛСЫН ИРГЭН БАЙГАА ДАА ХАРАМСАЖ БАЙНА. ЯПОНЧУУД ЯМАР ЭМХ ЦЭГЦТЭЙ ЁС ЗҮЙТЭЙ ЦЭГ БАРЬДАГ АРД ТҮМЭН БИЛЭЭ ДЭЭ. ГЭТЭЛ БИД. ЕР НЬ БИД ИЛЖИГ МОДОН ХУДАРГАНДАА ГЭЖ ХАР ХЯТАДУУДТАЙГАЙ ХАРИЛЦААД БИЕ БИЕНЭЭ ХУЛХИДААД НҮД ХУУРСАН ЮМАХНААР ЮМ ХИЙСЭН ДҮР ҮЗҮҮЛЭЭД ЯВЖ БАЙХ ДАА ТААРСАН ОРКУУД БАЙНА.

Avatar

Зочин 2020-10-09 59.153.114.161

УГ НЬ ЯПОНЧУУД МАНАЙ ХОЁР ХӨРШИЙГ БОДВОЛ МОНГОЛ УЛС ХӨГЖЧИХ ВИЙ ГЭЖ АТГАГ ХОРОН БОДЛОГО БАРИМТАЛДАГГҮЙ ХАРИН Ч МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖИХӨД ДЭМЖИЖ ТУСЛАХ БОДОЛТОЙ БАЙДАГ АРД ТҮМЭН ШҮҮ ДЭЭ. ДААНЧ ИЛЖИГНИЙ ЧИХЭНД АЛТ ХИЙСЭН Ч СЭГСЭРЭНЭ ГЭХЧЭЭР БИД ГЭЖ ЯМАР Ч ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА МЭДДЭГГҮЙ ҮХЭРНҮҮД ЮМ ДАА.АЛЬ 15 ОНД АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ ЁСТОЙ БАЙСАН ТӨСӨЛ ЗӨВХӨН БИДНЭЭС ШАЛТГААЛААД ӨДИЙ ХҮРЛЭЭ.

Avatar

Зочин 2020-10-09 59.153.114.161

ТА НАР ЭРГЭН НЭГ САНД ДАА. ЯПОНЧУУДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР ИРЭХ БҮР ДЭЭ НЭГ Л ЗҮЙЛИЙГ ЯРЬДАГ БОЛЛОО ТЭР НЬ ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫГ АШИГЛАЛТАНД ОРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСДЭГ. ЭНЭ НЭГ УЛИГ БОЛСОН ЮМЫГ НЬ БАРЬСАН УХААНТАЙ БОЛСОН БОЛ АШИГЛАЛТАНД ОРУУЛААД ТЭР АЙЛЫН МӨНГИЙГ ТҮГЖЭЭНЭЭС ГАРГААД ӨГӨӨЧЭЭ ОРК АХАН ДҮҮСЭЭ. АЙЛЧЛАЛ БҮРД НЭГ ЮМАА ЯРЬЖ БАЙСНААС ШИНЭ ШИНЭ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЯРИЛЦАЖ ЭХЛҮҮЛЭЭД ХЭЛСЭН ЯРЬСАНДАА ГЭРЭЭНИЙ ҮҮРГЭЭ ЗОХИХ ЁСООР ШУДАРГАА БИЕЛҮҮЛЭЭД БАЙВАЛ

Avatar

Зочин 2020-10-09 59.153.112.149

Монголын төрийг удирдаж чадахгүй, ганц онгоцны буудал ажилд оруулахгүй удаад байгаа намыг татан буулгаад өгвөл их зүгээр байна.

Avatar

Зочин 2020-10-09 59.153.114.161

ОРК ГЭДЭГ ЧИНЬ ЕР НЬ БАРАГ МОНГОЛЧУУД ГЭЭД ХЭЛЧИХЭД НЭГ ИХ ХОЛ ЗӨРХӨӨГҮЙ БОЛСОН БАЙНА. ҮНЭХЭЭР МОНГОЛЧУУДЫНХАА ӨМНӨӨС ИЧИЖ БАЙНА. ӨМНӨХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ЮМ БАЙЖ ДАХИАД МӨНГӨ ГУЙНА САНХҮҮЖИЛТ ХҮСНЭ. ЯАСАН ИЧДЭГГҮЙ АРД ТҮМЭН БЭ БИД ЧИНЬ. ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ДАХИН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭСЭН ҮГ МАНАЙ ЭНЭ УЛС ТӨРЧДИЙН АМНААС ГАРЧ БАЙНА АА. УГ НЬ ОНГОЦНЫ БУУДЛАА ХЭЛСЭН ЯРЬСАН ХУГАЦААНДАА БАГТААГААД ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЭХЛҮҮЛСЭН БАЙСАН БОЛ ДАРААГИЙН ШИНЭ ТӨСӨЛ МЕТРО ГЭСЭН САНАЛ СААЧЛАГА ГАРГАСАН ҮГҮЙ ГЭХГҮЙ ШД

Avatar

Зочин 2020-10-09 59.153.114.161

ЕР БИД ЧИНЬ ЯАСАН ЁС ЗҮЙГҮЙ ХЭЛСЭН АМАНДАА ХҮРДЭГГҮЙ ХҮРЭХИЙГ Ч ХИЧЭЭДЭГГҮЙ АРЧААГҮЙ АРД ТҮМЭН БОЛЧОО ВЭ? УГ НЬ АМ АЛДВАЛ БАРЬЖ БОЛДОГГҮЙ АКТ АЛДВАЛ БАРЬЖ БОЛДОГ ГЭЖ СУРГАДАГ БАЙСАН ӨВӨГ ДЭЭДСИЙН ХОЙЧИС БИШ БИЛ ҮҮ. ИЧИЖ ҮХМЭЭР ЮМ. ЯПОНЧУУД 600 САЯ ДОЛЛАР ОРУУЛСАН ГЭДЭГ БАЙХ ШҮҮ. ТЭГЭЭД МОНГОЛЧУУДААС ШАЛТГААЛААД АШИГЛАЛТАНД ОРОХГҮЙ ХАМАГ МӨНГИЙГ НЬ ХААЧААД БАЙХАД ХАРИН Ч ӨРӨВДӨЛТЭЙ БИДНИЙГ БОДООД ОЛОН УЛСЫН АРБИТРТ ХАНДАХГҮЙ АШИГЛАЛТАНД ОРУУЛААД ӨГӨӨЧ ГЭЭД ЭЕЛДГЭЭР ГУЙГААД ЯВЖ БАЙДАГ.

Avatar

Зочин 2020-10-09 202.126.89.171

Ёстой ичмээр юм.

Avatar

Зочин 2020-10-09 182.160.34.245

ХҮНЭЭР ГУЙЛГУУЛЖ БАЙЖ ОНГОЦНЫ БУУДАЛ БАРИУЛЖ БАС АШИГЛАЛТАНД ОРУУЛДАГ МАНАЙХ ШИГ УЛС ДЭЛХИЙД ҮГҮЙ, ТИЙМЭЭС ЭНЭ ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД БИТГИЙ ОРОЛЦООРОЙ, АЛЬ Ч НАМ БАЙСАН САЙХАН ЯРЬСАН НОВШНУУД ЭРХ МЭДЛИЙН ТӨЛӨӨ ЯВЖ БАЙГАА, ХҮН ШИГ ХҮН ӨНӨӨ ЦАГТ СОНГОГДОХ ГЭЖ НЭР ДЭВШИХГҮЙ БОЛСОН ТЭР ХҮН НАМ Ч ГЭСЭН БӨӨН САЙХАН ЯРЬСАН ЛУЙВАРЧИД БАЙГАА ШҮҮ, НӨГӨӨ ГЭНЭН ХОНГОРУУД НЬ ДАХИАД Л НАЙДАЖ СОНГОНО ДОО

Avatar

Зочин 2020-10-09 49.0.212.215

Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс ёстой нэр нүүрээ барсан хүмүүс. Гэр орондоо хийх ажил байдаггүй юм уу. Худлаа эх орон, хот гэж чарлаад л. Улс төрчид чинь төрөлхийн аугаа хүмүүс байдаг

Avatar

Зочине 2020-10-09 202.9.40.0

НИСЭХ БУУДЛЫГ НЬ БАРИАД ӨГНӨ,. ДЭЭРЭЭС НЬ АЖИЛУУЛААД ӨГӨӨЧ ГЭЖ ГУЙНА … БИД ЧИНЬ ЯАЧИХСАН “НҮҮРЭЭ ШИРЛЭЧИХСЭН УЛС ВЭ ?”

Avatar

Дундаас нь цавчиж хувиа борлуулаад л 2020-10-09 66.181.182.31

Ажил нь ч явахгүй хогын амьтад

Avatar

Mom 2020-10-09 64.119.19.28

Mongolchuud uursduu l hurdan ashiglaltad oruulah gej yarah yostoi baital haa baisan japan talaar ingetel n husuulj ch baih gej dee

Avatar

Зочин 2020-10-09 66.181.161.27

Хөшигтийн хөндийн Нисэх буудалд маш их хөрөнгө оруулчихсан япончууд хөрөнгө нь гацчихаад, Монголын тал үүргээ биелүүлэхгүй саатуулаад хөдөлж өгөхгүйд нь Гадаад яамны сайдаараа МУ-ын Ерөнхий сайдад сануулга өгүүлж шамдуулж байгаа юм байна л даа!!! Ингэж ч байх гэж дээ??!!

Avatar

Зочин 2020-10-09 103.26.195.52

IIM BOLOVSROLTOI IIM ULSUUD ULS ORNIIG UDIRDDAG BAIHGUI YU MANAIH SIG NEG BUH NEG TSERGIIN DARGA ARAI CH DEE.

Avatar

зочин 2020-10-09 203.91.114.244

21 хоног карантилна биз дээ ккккк

Avatar

irgen 2020-10-09 193.34.232.24

Busad ulsad Iim l mundag olon jiliin turshlagatai humuus said darga hiih yum daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж