Ирцгүй УИХ чуулганаа хуралдуулж чадсангүй | News.MN

Ирцгүй УИХ чуулганаа хуралдуулж чадсангүй

Ирцгүй УИХ чуулганаа хуралдуулж чадсангүй

Ирцгүй УИХ чуулганаа хуралдуулж чадсангүй

УИХ-ын 75 гишүүний 30 гаруй нь томилолт нэрийн дор орон нутгийн сонгуульд дайлаар мордсоноор  Г.Занданшатарын танхим өнөөдрийн чуулганаа хуралдуулж чадахгүй цонхлоод байна. Томилолт нэрийн дор үндсэн ажлаа хийдүүлж яваа хүмүүс бол МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд юм.

УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд, Мягмар, Лхагва гаригт Байнгын хороод, Пүрэв, Баасан гаригт чуулган хуралдаж, хуулийн төслүүдээ хэлэлцдэг. Шаардлагатай тохиолдолд чуулганыг Пүрэв, Баасан гаригаас бусад өдрүүдэд ч хуралдуулах нь бий. Гэвч өчигдөр гишүүдийн ирц тааруугаас чуулганы хуралдааныг үдээс өмнөдөө “домоглоод”  энэ өдрийн ажлаа дуусгасан бол өнөөдөр бүтэн “цонхоллоо”.

Энэ бол эрх баригчдын ард түмнээ басамжилж буй үйлдэл юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох сонгууль бол  УИХ-аас тусдаа асуудал. Гэтэл гишүүд сонгогдсон тойрог дээрээ оччихсон, боршур тараахаас эхлээд “Манай энэ төлөөлөгчийг сонгоод өгөөрэй” гээд сурталчилгаа хийж явна. Зарим нэг гишүүн нь тойрогтоо мөнгө тарааж байна гэх яриа ч сонсогдож буй.

МАН-ын гишүүд ажлаа хийдүүлж яваатай эвлэрэхгүй гэдгээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өчигдрийн чуулганы хуралдааны үеэр сануулсан. Тэрбээр “Орон нутгийн томилолт авсан гээд байгаа гишүүд чинь орон нутгийн сонгууль дээр ажиллаж байна. Одоо орон нутгийн сонгуульд ялуулж өгвөл ингэнэ тэгнэ гэж яриад явж байна. Гишүүдээ дуудаач, 62 гишүүнээ цуглуулахгүй бол би өнөөдрийн хуралдаанд суухгүй. Орхон аймагт нэг гишүүн чинь очоод өдөр шөнөгүй сонгуулийн сурталчилгаа хийж байна. Ингэж болохгүй. Шударга бай” гэж хэлсэн билээ.

Уг нь УИХ –ын гишүүд өдийд Монгол Улсын 2021 оны төсөв, 2021 оны Мөнгөний бодлого зэрэг цаг хугацаатай уралдаж хэлэлцэх ёстой чухал төслүүд дээр ажиллан,  толгой өөд татах завгүй суух ёстой ч үндсэн ажлаа орон нутгийн сонгуулиас дорд үзэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-09 192.82.71.203

Аймаг сумын наадмыг улсын цолтой бөх, э****з морины эзэн баячууд үймүүлдэг бол орон нутгийн сонгуулийг УИХ-ын гишүүд үймүүлж байна. Мөд Монголын 1500 баг хурлаа хийнэ. Бас УИХ-ын гишүүд ирж үймүүлэх нь. Болиулаач, үндсэн ажлыг нь хийлгаач ээ, Ерөнхийлөгч, Спикер ээ

Avatar

1111 2020-10-09 66.181.179.145

Хулгайч луйварчидаа ажилаа хий л дэ. Бид 3 минут ажилаасаа хоцороход цалинг минь хасдаг атлаа өөрсдөө чөлөөтэй явдаг хэн юм вэ та нар лаоруудын а**х юмсан. Гудамжаар намайг сонгоод өг амьралыг чинь өөрчилөнө гэж худлаа хуцаад о гүйгээд байх юм. Хэзээ ч өөрчилж чадахгүй гэдгийг чинь харсаан мэдэрсээн АН МАН-н новшнуудаа пиздаанууд үзэн ядаж байна. Жалга дүүргээ буудаж хороовол таарна.

Avatar

Зочин 2020-10-09 103.212.116.176

2012-16 онд АН олонхи байлуу? Ичмээр, дэндүү хариуцлагагүй их хурал байлаа. Сонгуулийн үеэр бүр ч байхгүй, Үүнийг дууриасан бол харамсалтай. Харин Монголын хорчингууд, их идээчдийн бүлэглэл:АН шударга царайлах нь зохихгүй байнаа

Avatar

ХЭХЭ 2020-10-09 192.82.71.121

битгий ш** г***й минь

Avatar

Монгол улсын иргэн 2020-10-09 202.9.46.129

Монголд УИХ ямар ч хэрэггүй шүү дээ. Шууд ерөнхийлөгчийэ засаглал тогтоох хэрэгтэй. Ерөнхийлөгч одоогийн яам, яамдын сайдтайгаа л ажиллахад болно. УИХ гэсэн нүсэд хээл хахуулийн байгууллагыг татан буулгацгаая. Наадуул чинь байсан байгаагүй адилхан гэдэг нь дандаа харагдаж байдаг.76 ховдог бэрд бүгд 2-3 туслах, жолоог гээд 400-500 хоолны савнууд. Өөр ямар орон тоо байдаг юм бүү мэд. УИХ монголд огт хэрэггүй шүү Хүрэлсүхээ. Ерөнхийлөгчийн засаглалтай болж өөрөө дан ганцаараа засгийн эрхийг ав !!!

Avatar

nuudel 2020-10-09 202.126.90.88

Үхэрүүд минээ ниргэсэн хойно нь битгий мөөрөөд бай.Үхэрүүдийн сонголтоос олигтой юм хүсээд хэрэггүй.

Avatar

Зочин 2020-10-09 122.201.21.163

Хувийн компаниуд хэдэн удаа ажлаа тасалсан хүнийг шууд халдаг юм болоо . Таван удаа тасалсан гишүүнийг шууд эргүүлэн татаж сонгуульд дараа нь орсон хүнийг нь маш яаралтай сонгодог болох хэрэгтэй бна

Avatar

сонгогч 2020-10-09 49.0.218.30

Горьдоо -МАН аа , тэртэй тэргүй ард түмэн ихэнхи нь та нарыг сонгохгүйээ, хэдэн эрүүл биш хөгжлийн бэрхшээлтэй халамжаар амьдраад авч сурсан ажил хийж амьдрах тун дургүй архичин цөөн хэдэн тэнэгүүд л та нарыг сонгож мгүйээ, энэ сэтгэгдэл маань – намчрах үзэл огт биш шүү, та нарын бодит байдал : олон гоё уран цэцэн амлалт өгж гарсан их хурлын гишүүдэд чинь өгсөн дүн, сонгогдоод хэдхэн сар болоогүй байхад л гишүүдийн чинь ааш авир ёс зүй авилгалалд холбогдсон гээд л, одоо бүүр цагаандаа гарлаа,

Avatar

Зочин 2020-10-09 150.129.143.240

Ийм л МАНгар балиаруудыг сонгодог ард түмэн дээ.

Avatar

Зочин 2020-10-09 49.180.49.110

УИХ-ын Дэгийн тухай хууль нь энэ тохиолдолд яг яаж үйлчлэх вэ? Үйлчлэхгүй бол ийм хуулиар яах вэ дээ.

Avatar

ЗОЧИН 2020-10-09 202.179.30.242

ЭНЭ ГАНБААТАР ЯМАР ЧҮНЭЭР ХАМААГҮЙ СОНГУУЛЬД ЯЛАХЫН ТУЛД ЮУ Ч ХИЙЖ МЭДНЭ МӨНГӨӨР БОРОО ОРУУЛЖ ДАРАА НЬ НУГАЛААД Л АВАХААР УЛАЙРЧ БАЙНА АРАЙ АРД ТҮМНИЙГ ДЭНДҮҮ ДОРОМЖИЛЖ БАЙНАА МӨНГӨӨР САНАЛАА ӨГӨӨД ДАРАА НЬ АМАА БАРИХГҮЙН ТУЛД МӨНГӨӨ АВ ДАРАА ГОДРОЙТУУЛ ТЭГЖ БАЙЖ Л ЭНЭ ШУНАЛЫН ХҮҮДИЙНҮҮДИЙГ ХАЗААРЛАЖ ЧАДНА ЭНЭ ХҮН УГ НЬ ЯГ ОДОО УЛСЫН ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭХЭД БИЕЭРЭЭ БАЙХ ЁСТОЙ ГЭТЭЛ ИНГЭЭД ТЭНЭГТЭЭД ЯВААД БАЙХ ЮМ ҮНДСЭН АЖЛАА ХИЙГЭЭЧ САЯ 4 ЖИЛД ДЭЛГҮҮРЭЭ ЭНД ТЭНД БААХНЫГ БАРЬСАН ӨӨР ЮУ ХИЙВ

Avatar

Зочин 2020-10-09 202.126.90.74

МАНгасууд одоо бүр бирд болсон

Avatar

зочин 2020-10-09 202.126.92.18

3 удаа ирээгүй бол шууд татаж авдаг хуультай болооч ээ. Ард түмний татвараар цалижиж байж ичээч. Цагтаа ажилдаа ч ирчих чадваргүй юмнууд яаж улс орон удирдах вэ?!!!

Avatar

зочин 2020-10-09 202.131.228.20

Угаасаа МАН-аас УИХ-д сонгогдсон ихэнх гишүүд супер баячууд бөгөөд тэд Монгол улсын хөгжлийн талаар ганц ган хийхгүй зөвхөн өөрсдийн хувийн ажлаа чөлөөтэй хуулийн дээгүүр амжуулах гэж л гарч ирсэн юм шүүдээ.

Avatar

Зочиэ 2020-10-09 192.82.70.32

Ямар ч эрүүл бус сэтгэлгээтэй нөхдүүд гишүүд болжээ ?

Avatar

МУ н иргэн 2020-10-09 49.0.218.30

ХАРИН ТИЙМ, МАН ны халамжинд амташсан ажилгүй архичин боловсоролгүй- улс ард түмэн алс хэтийг боддоггүй авилгалд өгдөг таван халтар төгрөгөнд нь болж сонгодог авсан мөнгөөрөө дор нь эргээд архи гудардаг гударсан хойноо МАН г магтаж амьдрал сайхан бнаа гэж орилдог хөгжлийн бэрхшээлтэй гэмээр цөөн хэдэн мангарууд л сонгож мгүйээ, Уяагийг нь богинохон угаадасыг нь ахиу өгнө гэдэг үг чинь одоогийн МАН жинхэнэ утгаараа хэрэгжүүлж байгаа байдал юм даа, за яахав ээ сайхан цаг ирнээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж