Төв банк 2021-2023 онд инфляцыг 6 хувь орчимд тогтворжуулна | News.MN

Төв банк 2021-2023 онд инфляцыг 6 хувь орчимд тогтворжуулна

Төв банк 2021-2023 онд инфляцыг 6 хувь орчимд тогтворжуулна

Төв банк 2021-2023 онд инфляцыг 6 хувь орчимд тогтворжуулна

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр (2020.10.09) “Блю скай” зочид буудлын “Даймонд” хурлын танхимд боллоо.


Монголбанкнаас дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээг нээж, Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үг хэлэхдээ “Монголбанк жил болгон төрөөс баримтлах мөнгөний бодлогыг боловсруулж, УИХ-аар батлуулдаг хуультай. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэсэн ардын сайхан үг бий. Өнөөдрийн хэлэлцүүлэг санаа оноогоо уралдуулсан, маргаан хэлцээн өрнүүлсэн сайхан хэлэлцүүлэг болох байх гэж бодож байна.

Аль ч улсын төв банкны гол зорилго улсынхаа мөнгөн тэмдэгтийг тогтвортой байлгах буюу худалдан авах чадвар. Түүнийг инфляцийн түвшингээр хэмжээд явдаг. Үүнийгээ хэр тогтвортой хадгалж явна вэ гэдэгт гол зорилгоо тавьж явдаг. Монголбанкны эхний үндсэн зорилго инфляцийн түвшинг хэр хэмжээнд хадгалах вэ гэдэг зорилт тавиад ажилладаг. Монгол Улс зах зээлийн тогвортой харилцаанд орж, Төв банк арилжааны банк гэсэн хоёр тогтолцоотой болж ирснээс хойш инфляцийн төвшин, ирэх оны төрийн мөнгөний бодлгогын төсөөллөө байнга танилцуулж ирсэн.

Энэ удаагийн мөнгөний бодлого өмнөх жилүүдийнхээсээ нэлээн онцлог болж байна. Инфляцийн төвшинг тодорхой зайд барьж байгаа анхны танилцуулга болж байна. Өмнө нь инфляцийг нэг оронтой тоонд барина, нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй гэж байсан бол өнгөрсөн гурван жилд бид 8% болгоно гээд, найм гэдэг тоог голч болгож авсан. Макро эдийн засгийн дэмжлэгээр сүүлийн гурван жилд инфляци Монголбанкны зорилтот түвшин буюу 8 хувиас хол зөрүүтэй явсангүй. Үүнийгээ цааш нь дараагийн шатанд ахиулаад, голчоо тодорхой хүрээнд барихаар ажиллаж байна.

Сүүлийн жилүүдийн төрөөс баримтлах мөнгөний бодлогын чиглэл ерөнхийдөө төстэй. Гэхдээ 10, 20 жилийн өмнөхтэй харьцуулахад арай өөр байгаа. Өөр гэдэг нь бид өмнө нь ерөнхийдөө инфляци ярьдаг байсан бол дээр нь санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн зах зээлийн хөгжил яригдаж байна.

2021 ондоо тусгайлан зөвхөн Монголбанк гэлтгүй Засгийн газар, санхүүгийн зохицуулагч бусад газрууд, төрийн бусад байгууллагуудтайгаа яаж бодлогоо нийцтэй байлгах вэ гэдгээр тодорхой заалтууд орсон. УИХ-аас гаргах тогтоолын эхний заалт нь Монгол Улсыг мөнгө угаах, терроризмтой тэмцэх асуудалд яаж ахиц дэвшил гаргаж, юун дээр онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой вэ гэдэг дээр анхаарсан заалтууд байгаа. Өнгөрсөн хаврын чуулганаар зээлийн хүүг бууруулах стратеги байгуулсан. Энэ чиглэлд эхнээс нь яаж зөв ажиллах вэ гэдэг заалтуудыг оруулсан. Энэ дээр Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, бусад байгууллагуудтайгаа үйл ажиллагаагаа яаж уялдуулж чиглүүлэх вэ гэдэг долоон заалт хийсэн. Энэ дээр та бүхэн анхааралтай хандуулна гэдэгт найдаж байна. 2021 оны үндсэн чиглэл, макро эдийн засгийн байдал, санхүүгийн байдал банкны салбарынхаа байдлыг төсөөлж, бодлого шийдвэр гаргахын тулд энэ оны нөхцөл байдлуудыг тодорхой хэмжээнд авч үздэг” гэлээ.

Тэрбээр өнгөрсөн сарын 25-нд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-өө УИХ-ын даргад өргөн барьжээ.

Сүүлийн жилүүдэд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн агуулга өөрчлөгдөөгүй. Ингэж тууштай байх нь Төв банк бодлогын зорилтдоо хүрэхэд дөхөм болдгийг Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч онцлов.

Төв банк 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос хойш бүх үйл ажиллагаа, шийдвэрээ “Covid-19” рүү чиглүүлжээ. Мөнгөний бодлогын төлвөө зөөлрүүлэн, бодлогын хүүг шат дараатай бууруулсан. Улсын төсвийн алдагдал ихээхэн өссөн, Засгийн газар төсвөө тэлэх бодлого баримталж байгаа нөхцөлд Төв банк хатуу мөнгөний бодлого явуулах ёстой ч “Covid-19”-ийн нөхцөл байдалд боломжгүй байсан аж.

Ипотекийн зээлийн багцын нийт үлдэгдэл 5 их наяд төгрөг байгаа бөгөөд төлөлтийг зургаан сараар хойшлуулсан нь өрхүүдийн санхүүгийн дарамтыг ихээхэн бууруулжээ.

Нийт зээлийн 20-25 хувийг эзэлдэг бизнесийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хугацааг сунгасан байна. Хэрэглээний 82 мянган зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулсныг Төв банкны Ерөнхийлөгч онцолж байв.

Засгийн газрын нийт өр 25 тэрбум төгрөгт хүрээд байгааг дурдаад, Б.Лхагвасүрэн “Номад бонд бол өрийн удирдлагын зөв жишээ. Бид Сангийн яамтай хамтран, энэ бондын танилцуулгыг цахимаар хийн, 600 сая ам.долларын бондыг харьцангуй бага хүүгээр босгон, өмнөх бондын төлбөрийг барагдуулна” гэж хэллээ.

УУЛ УУРХАЙН САЛБАР ГУРАВДУГААР УЛИРЛААС СЭРГЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа эдийн засгийн төлөв байдлын талаар илтгэл тавив. “Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл  (ТМБҮБЧ) 2021”-д Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд “Мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлж хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалтай 6 хувийн орчимд тогтворжуулна” гэж тусгажээ.

Б.Баярдаваа захирал коронавирусэээс шалтгаалсан гутранги байдал дотоод, гадаад эдийн засагт буурч байгааг онцлоод, тодорхой бус байдал үргэлжилж байгааг санууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн гүйцэтгэх захирлуудын судалгаагаар эдийн засагт итгэх итгэл нэмэгдэж буй нь цар тахлын үед удирдах арга барилуудаа олж байгааг харуулж байна. Манай улсын уул уурхайн салбар гуравдугаар улирлаас сэргэнэ. Зээлжих зэрэглэл буурах эрсдэл огт байхгүй гэж хэлэхгүй. Манай улс үүссэн нөхцөл байдалд зөв хариу үйлдэл үзүүлэхээс, гадаад орчны нөхцөл байдлаас шалтгаалж үнэлгээний байгууллагууд зээлжих зэрэглэлийн дараа дараагийн шийдвэрүүд гаргана” гэв.

Мөнгөний бодлогын төсөлд 2020 онд гадаад валютын орох, гарах урсгал аль аль нь багасах бөгөөд валютын орох урсгал нь илүү их хэмжээгээр татрах тул төлбөрийн тэнцэл 540 сая орчим ам.долларын алдагдалтай, ГВАН 770 сая ам.доллароор буурч, төгрөгийн ханш сулрах дарамттай байгааг онцолжээ.

Гадаад валютын нийт ороx урсгал 2021 онд өмнөх жилээс 1.1 орчим тэрбум ам.доллароор нэмэгдэж 12.0 тэрбум ам.доллар байх тооцоолол байгаа аж. Ирэх онд эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж, хэвийн түвшинд хүрнэ гэсэн таамаглалд тулгуурлан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл зэсийн баяжмал, нүүрс, газрын тосны экспортууд нэмэгдэнэ гэж үзжээ. Иймд нийт барааны экспортын орлого 900 тэрбум орчим ам.доллараар нэмэгдэж, 7.3 тэрбум ам.долларт хүрэх, нийт үйлчилгээний орлого 2019 оны орчимд буюу 1.1 тэрбум ам.доллар байх, ГШХО-ын хэмжээ өмнөх оноос нэмэгдэж 1.9 тэрбум24 ам.долларт хүрэхээр төсөөлсөн байна.

Засгийн газрын гадаад зээлийн ашиглалт буурах нөлөөгөөр өмнөх оноос буурч, 1.5 тэрбум орчим ам.доллар байх аж. Гадаад валютын нийт гарах урсгал 2021 онд өмнөх жилээс 200 сая ам.доллароор тэлж, 11.6 тэрбум ам.долларт хүрэх төсөөлөлтэй байна. Үүнд гадаад бонд, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр буурах төлөвтэй ч эдийн засгийн үйл ажиллагаа сэргэх, гадаад худалдааны эргэлт нэмэгдэх таамаглалын нөлөөгөөр бараа, үйлчилгээний импортын төлбөр нийт 500 сая ам.доллараар тэлж буй нь нөлөөлж байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хараа 2020-10-09 202.179.21.230

Сонгуульд зориулсан хууран мэхлэлт дээ. Өдөр хоногоор төгрөгийг цаас болгож байгаа хүнд хариуцлага тооцдог төр үгүй болсон гайгаар 2016 оноос хойш 1 төгрөг 50 мөнгө болоод байхад дуугардаг төр засгийн хүн ч алга, худалдагдсан харанхуй ард түмэн нь ч таг. Зүгээр л гоё үгэнд мөрөөдөн итгэсээр харанхуй болж байна даа. Гээгээ ордог бол уу, зайлуул энэ монгол улс хөөрхий болжээ.

Avatar

Зочин 2020-10-09 202.55.188.88

6% gedeg chin barag default zarlah yum baina

Avatar

asfds 2020-10-09 202.21.108.189

yuch oilgoogui baij bas tom duugarna.

Avatar

Зочин 2020-10-09 64.119.22.175

Төгрөгийн ханш бараг л нойлын цаас шиг болчихоод байхад болж байна гээд байдаг төв банкны захирлын хэлж байгаа хийж байгаа бодлогыг ёстой ойлгохгүй юмаа.

Avatar

Энд Монгол банкны хамгийн ГОЛ ЗҮЙЛ болох валютийн ханш АЛГА.... Магадгүй 2800 хүргэнэ гэх байх даа. Энэ МАН улс орныг самарлаа шүү яанаа 2020-10-09 203.217.139.243

АНХААР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж