Зургаан хөлтэй ямаа, ЗАХИАЛГА, ШАНТААЖ | News.MN

Зургаан хөлтэй ямаа, ЗАХИАЛГА, ШАНТААЖ

Зургаан хөлтэй ямаа, ЗАХИАЛГА, ШАНТААЖ

Зургаан хөлтэй ямаа, ЗАХИАЛГА, ШАНТААЖ

“Машинтай хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн гэх нөхөр хэдэн өдрийн өмнө Дорноговь аймгаас зургаан хөлтэй ямаа авчирч, Захиргааны хэргийн шүүхийн гадаа олон нийтэд харуулав. Тэдгээр иргэний хөдөлгөөнийнхөн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт уран хайгуул хийж буй “Бадрах Энержи”-гийн үйл ажиллагаанаас болж уг ямаа цацрагт идэвхт бодист хордож мутацид орсон гэж тайлбарласан юм. Харин Мал эмнэлгийн ерөнхий газрын дүн  шинжилгээгээр зургаан хөлтэй ямаа нь уранаас болоогүй, цус ойртолтоос болсныг тогтоожээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эсрэг иймэрхүү явуулга, жагсаал үе, үе болдог. “Арева”-ийн эсрэг өмнө нь ч өч, төчнөөн эсэргүүцэл цуглаан болсон. Зургаан жилийн өмнө, 2014 онд Дорноговийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн 22 тугал гэнэт үхсэн нь цацрагт идэвхт бодисоос болсон гэж дуулиан, шуугиан тарьж байв. Малчин, компани хоёр тохирсон уу, эсвэл тугалнууд нь үнэхээр уранаас хордоогүй байсан уу, бүү мэд, сэдэв тэгсхийгээд л хаагдсан юм. Хөрөнгө оруулагчдыг хөөе, тууя, үйл ажиллагааг нь зогсооё, онц байдал зарлая гэж хашгирч байсан жагсагчид гэнэт чимээгүй болчихдог нь гэм биш л дээ. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт, үндэсний том компаниудын эсрэг гадаад, дотоодоос захиалгатай ажилладаг шантаажчид төрд ч, гудамжинд ч бий.

“Улсаа аврах үндэсний хөдөлгөөн”-ий Д.Жагар гэгч бүтэн жилжингээ Оюутолгойн оффисийг сахиж, "Рио Тинто"-г хөөхийг уриалаад байсан. Гэтэл удалгүй УИХ-д нэр дэвшээд, сурталчилгаандаа баахан ланд машин хөлслөөд яваа дуулдсан.  Ажил огт хийлгүй, Оюутолгойг эсрэг суулт зарласан хүн тэр их мөнгийг хаанаас, яаж олсон байх вэ. Үүнийг уг нь тагнуул, цагдаа, хууль, хяналтынхан шалгах ёстой л доо.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчид “Босоо хөх”-ийнхөнд мөнгө төлөөд урьж, залаад  авчирсан чинь өнөөдүүл нь уурхайнхантай наймаанд ороод явсан талаар УИХ-ын гишүүн асан М.Зоригт саяхан нүүр номдоо бичсэн байсан. УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг шударга ёсны төлөө жагсаад байна л гэж бодсон, сүүлдээ тэр нь энтертаймент байсан нь бичлэгээр нотлогдсон шүү дээ.

 Ийм явдлууд одоо ил цагаандаа гарч, гадаадын хөрөнгө оруулагчид, үндэсний том компаниудын эсрэг дарга цэрэггүй л захиалга авч, шантааж хийдэг болсон байна. Энэ бүгдийн үр дагавар эдийн засгийг эмзэгшүүлэхийн хэрээр энгийн иргэдэд хүнд тусдаг.

Дэлхийн банкнаас дэлхий дахинд уул уурхайн гол түүхий эдийн эрэлт буурсан нь Монголын эдийн  засгийн эмзэг байдлыг улам хүндрүүлж буйг анхааруулаад Засгийн газарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, үр ашигтай компаниудад хөрөнгө оруулах, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох, хөрөнгө оруулалтын орчинг эрс сайжруулах хэрэгтэйг зөвлөх болсон. Энэ онд гэхэд Монголын эдийн засаг 2.6 хувиар агших тааламжгүй мэдээг ч дуулгаж буй. Сүүлийн дөрвөн жилд МАН засгийн эрхэнд гарснаас хойш гадаадын хөрөнгө оруулалт орж ирээгүй. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Сумъяабазар хоёр бишгүй дээ амалсан. Одоо төсөл хаана гацсаныг бүү мэд, ярьдаг хүнгүй болсон байна.

Дэлхийн банкны экспертүүдийн өгч буй бас нэг зөвлөмж нь “Эдийн засаг дахь улс төрийн оролцоог багасгах, ил тод байдлыг өргөжүүлэх, эрх зүйн зохицуулалтын чанарыг сайжруулахад чиглэсэн засаглалын суурь шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлэх”. Гэтэл манай Засгийн газар сав л хийвэл хураана, нураана, төр мэдэлдээ авна, төрийн зохицуулалттай эдийн засагтай болно гэх болж. Товчхондоо, ҮАБЗ-өөсөө эхлээд хууль, шүүхтэйгээ хавсайдаад дээр дооргүй шантаажчин болчихсон. Монголын эдийн засаг, улс төр нь ерөнхийлдөө мутацид орсон ямаа шиг болчихсон. Мутациасаа гарна гэж Үндсэн хуулиа өөрчилсөн, өөрчлөгдсөн юм үнэндээ мэдрэгдэхгүй л байна.

Засгийн газраас ирэх оны төсвийг  2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн алдагдлыг бууруулахгүй бол эдийн засаг чинь улам хэцүүднэ гэж хөндлөнгийн шинжээчид анхааруулсаар байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн хөрөнгө оруулалтыг хумих юм бол олон хүн ажилгүй болно гээд байгаа. Энэ нь төрийн сайд дарга нарын тансаглалыг, идэж уух мөнгийг хумихгүй л гэсэн үг. Ирэх оны төсвийн зарцуулалтыг харахад  Сангийн сайд энэ онд 3.08 их наядын “мэдэлтэй” байсан бол ирэх жил 3.3 их наяд болж өссөн байна лээ.

Эрүүл, мэнд, боловсролын салбарын төсөв буураад Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Я.Содбаатар нарын зарцуулах мөнгө лав багагүй нэмэгдэж. 2020 онд Шадар сайдын зарцуулах мөнгө 177.8 тэрбум төгрөг байсан бол ирэх онд хоёр дахин нэмэгдэж, 435.1 тэрбум болж өссөн байна.

Ядаж л, төсвийн хөрөнгөөр Андлалын хөшөө, Их хуралдай гэсэн мянгуужингийн үлгэрээ хаяад муурын байшин барьж мөнгө угаахаа больчих хэрэгтэй. Ичихгүй, Японоос өгч буй 25 тэрбум иений зээлээр төсвийн 2.2 их наядын алдагдлаа нөхөхөөр болсон.

Өнгөрсөн дөрвөн жилд ганц том хөрөнгө оруулалт татсан юм алга. Дан, өр зээл, тусламж. Хятадаас лав 700 сая юанийн буцалтгүй тусламж авахаар тохирчихлоо. Хариуд нь Шанхайн ломбардад улсаа тавьчихгүй л байгаасай гэж найдъя.

Уг нь Дэлхийн банк “Улс төрийн зөв хүсэл эрмэлзэл, удирдлага байвал мөнгө, ханшийн бодлого, санхүүгийн салбар, бизнесийн орчин, хөдөлмөрийн зах зээл зэрэг бусад чиглэлээр ч амжилт гаргах боломжтой”-г онцолсон байна лээ. Даанч, бид тогоотой хоолоо булаацалдан зодолдож буй ядуу айлын хүүхдүүд шиг л харагддаг байх, гадаадынханд. Иргэний хөдөлгөөнийхөн гэх шантаажчид дээр төр гэх том дээрэмчин байхад Монгол модоо барихаас яахав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-09 69.138.228.195

Цөөн үйлдвэрүүд ажилладаг. Зарим нь унтрааж байна. Зарим нь янз бүрийн эд ангиудын хязгаарлагдмал хангамжтай байдаг. Хятад улс удааширч, санхүүгийн хувьд хохирч байна. Хүмүүс Хятадад улам бүр итгэхээ больж, боолын хөдөлмөрийг ашиглан Хятадтай худалдаа хийхгүй. Ган зарах өөр зах зээл хайж олох. Энэ бол Хятадаас гэр бүлээ цуцлуулах яг шалтгаан юм. Аусын засгийн газар тэр ган мөнгөнд хэт донтсон бөгөөд тэд үүнийг мэддэг. Өөр харилцааг олох цаг болсон тул Хятад таны нүүр царайгаар орилж, шалан дээр

Avatar

УНШИЦГАА 2020-10-09 192.82.65.76

https://ikon.mn/n/20bk

Avatar

Зочин 2020-10-09 66.181.185.27

Зиаа! Яршиг л бн! Зөндөө л ийм юм байдаг ш дээ! Эдэнд мөнгө өгөөд орилуулаад байдаг нууц эзэд бн! Хэн юм бол?! Энэ лаалканууд л манай орны ямааны үр төлийг өрөвдөөд байж гэнэ дээ!Ккк!

Avatar

Мөнх 2020-10-09 192.82.77.3

Аглагын хийдэд байгаа чихмэлүүд бүгд уранаас уу хоёр толгойтой мал

Avatar

Иргэн 2020-10-09 103.57.94.45

Хоёр хөршийн захиалгаар гуравдагч хөршүүдийн хөрөнгө оруулагчдийн эсрэг шантааж хийдэг хүмүүс бол жинхэнэ эх орноосоо урвагчид?!?!?! Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаад уран руу хошуурч байхад Монголчууд л тэнэгтээд байх юм

Avatar

Зочин 2020-10-09 192.82.70.120

Гадны компанийг омоороод байгаа хумуус гажигтай малын мах овлийн идшиндээ авмаар бгаа бол хэлээрэй. Зугээр огно шуу. Хургэлт бас унэгуй. Уранд хордоогуй зугээр цус ойртсон малын мах ямар ч хоргуй.

Avatar

Зочин 2020-10-09 98.33.93.32

…… Одоохондоо монголд дөрвөн гар,дөрвөн хөлтэй spider man төрөөгүй байгаад баярлахаас даа….. Цус ойртноо гэж ….

Avatar

Зочин 2020-10-09 139.5.216.84

Маш зев бичсэн байна.

Avatar

Зочин 2020-10-09 49.180.49.110

Ямаануудын цус ойртсон байна. Битгий татаас өгөөдай! Хүмүүсийн цус ойртсон. Битгий хүүхдийн мөнгө өгөөд бай. УРАН-аа хөгжүүлээд эрчим хүчээ сайхан зараад гуйлгачин улс маань баяжих нь цаана чинь. Амар тайван орхи наад ураны компаниа. Ер нь тэгээд УРШИГ уурхайгаас болсон эсэхийг тогтоож чаддаг мөнгөтэй бөгөөд шинжлэх ухаан хөгжсөн улс биш Монгол маань. Сурсан хэдэн үг амархан дуусна. Хариулт байхгүй, хэн ч буруугүй, хэний ч зөв биш иймэрхүү л юм болоод дуусдагийн. News. mn үүнийг яаж мэдэх вэ?

Avatar

ҮНЭН САЙХАН 2020-10-09 115.84.88.72

Монголд байгаа 60-д мянган илүү хуруутай хүн УРАН-с хордсон уу? илүү хуруутай хүнгүй баг сум ч байхгүй, ТЭДЭН ТӨРӨЛТӨНД ТЭД ТОХИОЛДОГ ГЭЭД СЭТЭРХИЙ УРУУЛ ИЛҮҮ ХУРУУ МЭТИЙН ЭРХТНИЙ СОГОГ ХҮНД Ч БАЙДАГ Л ЗҮЙЛ, БАЯЖУУЛААГҮЙ УРАНААС ТИЙМ АЮУЛТАЙ ЦАЦРАГ ГАДАГГҮЙГ Ч МЭДЭХГҮЙ МӨНГӨ ӨГСӨН БОЛ ЮУНЫ ТӨЛӨӨ Ч ХАМААГҮЙ ЖАГСДАГ МЭДРЭЛ МУУ ХҮМҮҮС Ч ОЛОН ЯВАХ ЮМАА

Avatar

Amar 2020-10-09 182.160.35.60

Яг үнэндээ монголоос францын хөрөнгө оруулалтыг хөөн гаргах зорилготой, монголчуудыг хохироож уран олзворлуулахгүй гэсэн бодлогын барих мод болж буй тоотой хэдхэн ТББ-ын ард хэн хэн зогсож хэний мөнгөөр санхүүжүүлж буйг олж тогтоох цаг нь болсон шүү.Монголчууд аа.

Avatar

зочин... 2020-10-09 202.21.109.45

шадар сайд яасан их мөнгө…төлөвлөж авсан юм бэ…?татвар төлөгчид дургүй байна шүү….

Avatar

Хаа 2020-10-09 103.212.116.150

Энэ олон ТББ-ыг хаах хэрэгтэй

Avatar

. 2020-10-09 36.11.225.196

NEWS.MN БОЛЬЁ ОО! ХЭНИЙ ЗАХИАЛГААР АРД ИРГЭДИЙГ ДАЙРЧ ГҮЖИРДЭЖ БАЙГАА ЮМ БЭЭ? УЛААНБАДРАХАД НЭЛЭЭД ХЭДЭН ЭМЭГТЭЙН НЯРАЙЛЖ ЧАДАЛГҮЙ ЗУЛБАСАН ШҮҮ.

Avatar

Ихэр төрөх аюул 2020-10-09 176.10.99.200

Мал сүргийн өсөж үржсэн өөрийнхөн хотон дотроос х**, ухан хэзээ тавьж болохгүй гэдгийг эрх биш үүнийгээ мэддэг байлгүй дээ. Хүнээр бол ёстой бузар үйлдэл шүү дээ.

Avatar

Ихэр төрөх аюул 2020-10-09 176.10.99.200

Украйн улсын Черновел гээд атомын цахилгаан онц цацрагт аюултай станц дэлбэрсэн гээд тэр газраас хүн зугатаасан харин амьтад чоно, буга тэр зэрлэг зэлүүд газарт 2 толгойтой болчихоогүй одоо хүртэл эрүүл саруул амьдарсаар байна яагаад?. Манай Монголын мал сүрэг хэтэрхий ихээр Хятадын эмийн туршилт мөн мал сүргийн цус ойролтод нэрвэгдэж байна. Монголчуудын цус ойртвол бас ийм аюул нүүрлэх боломжтой.

Avatar

Ихэр төрөх аюул 2020-10-09 176.10.99.200

Дээр үеийн хөгшид мал ирэх төрлөө гэж их баярлаад байдаггүй байсан юм. Одоо бодож байхад ураг удмын доройтолд орсон мал илүү мах үүсгэж тэр нь гажиг болоод наалдаж олон хөлтэй, толгойтой болж төрдөг байж. Ураг удмын доройтол үүсэж байгаа шинж тэмдэг ингэж харуулдаг байна. Гэтэл өнгөрсөн нийгэмд Мардайн орд гэж ураны орд байсан тэр эргэн малчид байж байна. Угтаа бол сөнөж байх газар тэр юм байгаа юм. Хэвийн бус төрж байна гэдэг хэвийн бус ураг удам үүсэж байна гэж ойлгох хэрэгтэй дээ.

Avatar

Zochin 2020-10-09 202.126.88.188

Zahialgaar bichuulsen yadruuhan tarhi ugaalt bichuulj. Gegdee irgenii niigmiinhen ch Ene bichsen shig yavdag ch bj magad. Tuilshral hereggui. Zamvaraagui, hariutslagagui uul uurhai zunduu baigaa. Bid baigai delhiiteigee l zuv haritsaj zohistoi bh ni deer de.

Avatar

с 2020-10-09 192.82.67.7

Хаа сайгүй байга энэ ТББ гэсэн шантаажчин новшнуудыг цэгцлээд хариуцлага тооцоочээ. Тэгсэн хэрнээ жинхэнэ байгаль сүйтгээд, ямар ч нөхөн сэргээлт хийдэггүй нинжа нарт юу ч хэлэхгүй. Тийм л нутаг орондоо хайртай юм бол тэд нартай эхлээд тэмцээчээ.

Avatar

Зочин 2020-10-09 66.181.189.216

Малын 4 хөл дээр хүний 2-ыг нэмээд 6 болж байгаа юм.

Avatar

Зочин 2020-10-09 103.80.211.97

Дээхнэ жагсаад эсэргүүцээд байсан нөхдүүдийг нь Францаар зугаалуулж мөнгө өгөөд чимээгүй болсон юмаа. Одоо бодвол дахиж мөнгө хэрэгтэй болсон ч юмуу өмнө нь зугаалж чадаагүй хүмүүсдахиж бгаа байлгүй. Ер нь энэ төриин бус байгууллагууд тэдииг өгчих үгүй болно ингэж тэгж жагсаал зараллаа гэж их мөнгө олдог болсон шд.

Avatar

Зочин 2020-10-09 66.181.189.216

Хэргийн эзэн баг дотроо гөлийгөөд байж байгаа даа. Ер нь малтай ойртоод баригдвал эцэг малын татвар оногдуулдаг Чойбалсангийн үеийн хуулийг сэргээх шаардлагатай болж дээ.

Avatar

Зочин 2020-10-09 66.181.188.102

Маш зөв бна Энэ шаттаажчин нөхдөөс салж бж л улс хөгжинө Батзандан Магнай мэтийн луйварчдыг эргээд дурсахад л хангалттай

Avatar

Зочин 2020-10-09 202.131.245.6

ene setguulch owoo heden togrog awchdee. holsnii bicheechid l hamag ym samarch bgaam daa

Avatar

zochin 2020-10-09 202.179.25.73

sullaachee yagaad chumuusiig chelmegduuleed bgaa um??? Enchsaichniig sullaa free ,free bas dachin free

Avatar

уншигч 2020-10-09 103.9.90.100

Өчнөөн зуун жил Монголчууд малаа төллүүлээд, өсгөөд ирсэн, малын цус ойртоно гэж сонсоогүй л юм байна, Увс, Баян-Өлгийн малыг Дорнод, Сүхбаатарт авчирч сэлгэдэг түүх бий юу таминь ээ, хүн нь 6 хөлтэй төрөөд эхэлбэл бас цус ойртсон гэх байх даа.

Avatar

Зочин 2020-10-09 139.5.217.12

3-4 hultei hun gadaadad turuud baihad yagaad mongol mal 6 hultei turj boldoguimbe. shine mahnii chigleliin uulder garch baigaa yum bishuu 4 guyarai en eter

Avatar

Зочин 2020-10-09 192.82.71.27

Эрдэнэт овоотын төмөр замын тэзү-г австрайлын компани төртэй хуйвалдаж тэзү-ээ худлаа хийх л дараагын

Avatar

Зочин 2020-10-09 122.201.31.35

Уран гэж Оросын захиалгаар ажиллаж байдаг хэдэн нөхөд байна даа.

Avatar

Зочин 2020-10-09 192.82.71.27

Шүүх дээр физикийн мэдлэггүйгээс тайлбарлаж чадахгүй ялагдаад

Avatar

зочин 2020-10-09 66.181.161.20

уранаас бишээ, уран олборлох технолийг хаягдал байгал гүний ус хордуулаад байгаа юмаа. сэтгүүлч ээ, ураны олборлолтын талаар уншиж судлаач ээ, өрөмдсөн цооног руу өндөр концентрацитай химийн шингэн хийдэг юм шүү дээ, маш хортой технологи. бусдын захиалгаар бичдэг сэтгүүлч , сэтгүүлч биш шүү.

Avatar

Зочин 2020-10-09 107.77.173.26

Ганц уран ч биш уул уурхай бүхэлдээ байгал орчинд сөрөг нөлөөтөй….

Avatar

Зочин 2020-10-09 107.77.173.26

Санаагаар болдогсон бол М.Энхсайхныгаа шоронгоос гаргаж ирээд ЕС-аар томилоод хэдэн жил тогтвортой ажиллуулчих юм сан.

Avatar

Зочин 2020-10-09 182.160.1.13

Яг үнэн. М.Энхсайханыг ойрын 10 жил ЕС болгочихмоор юм. Энэ харанхуй засаг юу ч хийж зохицуулж чадахгүй юм.

Avatar

Зочин 2020-10-09 66.181.170.73

уран гэхээр гадны захиалгаар орилж байдаг бааснууд одоо боль. ураныг бид өндөр түвшинд ашиглах хэрэгтэй. цаашлаад цөмийн эрчим хүч эзэмших хэрэгтэй байна. гэвч тэр франци компани зүгээр ухаж зөөгөөд байвал онцгүй байна. өндөр түвшинд боловсруулах өөрсдөө нөөцлөх цаашлаад цөмийн цахилгаан станцтай болмоор байна. ураны ордыг оюутолгойн гэрээ шиг замаар оруулж болохгүй.технологийн дагуу өндөр түвшинд ашиглах хэрэгтэй байна. цөмийн зэвсэгтэй болсон ч яадаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж