“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Даваа гаригт (2020.10.12) хуралдахаар тов зарлажээ. Тус хурлаар “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилох аж.
- УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа нь 1986 – 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд Эдийн засагч,
- 1989 – 1990 онд Дархан хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны зааварлагч,
- 1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга,
- 1990 – 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга,
- 1991 – 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга,
- 1993 – 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга,
- 2000 – 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга,
- 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2010 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
- 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд,
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажилласан хүн юм.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ