Жо Байден ялааны алуур үйлдвэрлэж, заржээ | News.MN

Жо Байден ялааны алуур үйлдвэрлэж, заржээ

Жо Байден ялааны алуур үйлдвэрлэж, заржээ

Жо Байден ялааны алуур үйлдвэрлэж, заржээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Жо Байдений сурталчилгааны баг ямар ч боломжийг алдалгүй ажиллахыг хичээж байгаа бололтой.

Дэд ерөнхийлөгч нарын мэтгэлцээн болсноос хэдхэн минутын дараа түүний сурталчилгааны баг Жо Байдений ялааны алуур бариад зогсож буй зургийг нийтэлж, “Энэ сурталчилгааг нисгэхийн тулд таван доллараар худалдаж авах уу?” хэмээн бичжээ.

Жо Байдений баг ийнхүү ялааны алуур зарж байгаагийн учир нь дэд ерөнхийлөгч нарын мэтгэлцээний үеэр дэд ерөнхийлөгч Майк Пенсийн толгой дээр нэгэн ялаа суугаад, удтал тэндээ байсаар байсан билээ. Тийнхүү мэтгэлцээнд оролцсон ялаа цахим орчинд хүмүүсийн гол ярианы сэдэв болж байгаа юм.

Удалгүй хоёр цагийн дараа Байдений баг “Үнэнээр ялааг даръя” ялааны алуурыг 10 ам.доллараар зарж эхэлжээ. Дахин хэдхэн цаг өнгөрөхөд кампанит ажлын төлөөлөгч нийт 35 мянган ялааны алуур зарагдаад байгааг мэдэгдсэн аж.

Түүнээс гадна зарим үйлдвэрлэгчид дээрх үйл явдлыг цаг алдалгүй бүтээлдээ шингээн мөнгө олох болжээ. Жишээлбэл, Etsy компани “Ялаа ч гэсэн сонгох эрхтэй” гэсэн бичигтэй футболка, толгой дээр нь ялаа суусан Майк Пенсийн зурагтай амны хаалт зэрэг бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ. Мөн сонирхуулахад футболка аль хэдийн 1666 хувь борлогдоод буй гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж