ОБЕГ-ын гэх орон сууцны залиланд 512 иргэн хохирсон гэв | News.MN

ОБЕГ-ын гэх орон сууцны залиланд 512 иргэн хохирсон гэв

ОБЕГ-ын гэх орон сууцны залиланд 512 иргэн хохирсон гэв

ОБЕГ-ын гэх орон сууцны залиланд 512 иргэн хохирсон гэв

Төрийн байгууллагын нэр ашиглаж орон сууцны залилан үйлдэж иргэдийг хохироосон асуудлаар “Босоо Хөх Монгол” ТББ-аас өнөөдөр /2020.10.08/ мэдээлэв. Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын  орон сууц гэх  12 айлын “Онцгой” хотхон өнөөдрийг хүртэл ашиглалтад оролгүй, барилгын ажил нь царцжээ. Харин орон сууцны захиалга өгч, төлбөрөө төлсөн иргэд түлхүүрээ авч чадалгүй 1-4 жил банкны зээл төлж, айлын хаяа бараадаж байгаа гэнэ.

Хохирогчдын зүгээс Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг Гал унтраах 063 дугаар ангийн дэргэд баригдаж буй “Онцгой” хотхоныг сонгохдоо мкб нь 900 мянган төгрөг буюу үнэ хямд, дээр нь төрийн байгууллагын лого тэмдэгтэй учраас удахгүй ашиглалтад орно гэж итгэн байрны төлбөрөө 100 хувь төлсөн аж.

Гэвч 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглалтад оролгүй, барилгын ажил царцжээ. Иймд хохирсон иргэд цагдаагийн байгууллага болон “Босоо Хөх Монгол” ТББ-д хандсан юм байна. Иргэдийн гомдлын дагуу тус ТББ-аас хууль хүчний байгууллагад хандсан ч энэ асуудлыг анхааралдаа авахгүй байгааг шүүмжилсэн билээ.

 “Босоо Хөх Монгол” ТББ-ын мэдээлснээр дээрх орон сууцны гүйцэтгэгчээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани хариуцан ажиллаж  байж. Гэвч тус компанийн эзэн болох Ли Жин Фү нь Монголд байхгүй атал бичиг баримт бүхий гарын үсэг, нэрийг нь компанийн ажилчид болох Баасандорж, Солонго нар  ашиглаж хуурамчаар орон сууцны захиалга авч залилан үйлдэх болсон гэнэ. Иймд тэднийг цагдаагийн байгууллагад шалгуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар дээрх орон сууцанд  захиалга өгсөн гэх  512 өрх хохирсон тул энэ асуудлыг хууль хүчний байгууллагынхан хяналтад авч, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Учир нь хохирсон иргэдийн 60 хувь нь төрийн албан хаагчид гэнэ.

“Хятадын хөрөнгө оруулалттай компани ломбард ажиллуулж, мөнгө угаасан” талаар мэдээлэл хийж байна

“Хятадын хөрөнгө оруулалттай компани ломбард ажиллуулж, мөнгө угаасан” талаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, October 8, 2020

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-10-09 192.82.77.189

ХАМААРАЛТАЙ УЯРААС ТА НАР ТУУЗ ХАЙЧЛАХ ҮЕД НЬ ЗОГСОЖ БАЙСАН БАЙНА. БАРИЛГЫН ЗУРГИЙГ НЬ ҮЗЭЭРЭЙ ЗАХИАЛГЧ ТАЛ НЬ ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД ГЭЖ БАЙНА УУ ЭСВЭЛ ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙГАЗАР ГЭЖ БАЙНА УУ, АТГ-ААС ОБЕГ- Т ХАМААРАЛГҮЙ ГЭЖ БИЧИГ ИРСЭН НЬ ХУДЛАА БАЙХАА, ЯАЛТЧ ГШЙ ЗАХИАЛГЧ НЬ ОБЕГ ГЭЖ АЖЛЫН ЗУРАГ ДЭЭР БАЙГАА ШҮҮ, НИЙСЛЭЛ БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГААС АЖЛЫН ЗУРГИЙГ НЬ ОЛЖ ҮЗЭЭРЭЙ, АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

ЗОЧИН 2020-10-09 192.82.77.189

ЯАГААД Ч ОНЦГОЙ БАЙДЛЫН УДИРДЛАГА ХАМААРАЛГҮЙ ГЭЖ БОЛОХГҮЙ, ТЭГВЭЛ ЗАХИАЛСАН ИРГЭД ЧИНЬ ТАНАЙ АЛБА ХААГЧИД ГЭДГИЙГ ОЙЛГООЧ ДУРАКУУДАА ХАМААРАЛГҮЙ ГЭЖ БОЛОХГҮЙ ТЭГВЭЛ ЭНЭ АСУУДЛЫГ ХАРИУЦАЖ ХАМААРАХ ДАРГА НАРЫГ НЬ ТОМИЛУУЛ

Avatar

ГОМДОЛ 2020-10-09 192.82.77.189

ХОХИРОГЧ ХЭМЭЭХ ИРГЭДЭЭ, МӨН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛД ХАНДАЖ МЭДЭГДЭХЭД. ОБЕГ-ЫН 2015-2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД МӨН ТУХАЙН ЖИЛҮҮДЭД ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТУУДАД АЛБА ХААГЧДЫН ОРОН СУУЦЫГ БАРИУЛЖ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ЗОРИЛТ ДЭВШҮҮЛСЭН БАЙГАА. ИЙМД ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ХАМААРАЛГҮЙ ГЭЖ ОГТХОН Ч БОЛОХГҮЙ ШҮҮ.БАДРАЛ ПАРГЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЖ АВСАН АРИУНБУЯН ГЕНЕРАЛ БҮРЭН ЭРХИЙН ХҮРЭЭНД АСУУДЛЫГ ХАРИУЦАХ ЁСТОЙ. ХАРИУЦАГЧ ХОШУУЧ ГАЛБАДРАХ ГЭЭД ЗАР МЭДЭЭЛЛИЙН САМБАР ДЭЭР БАЙХАД

Avatar

Зочин 2020-10-09 182.160.35.100

Arai2

Avatar

зочин 2020-10-09 66.181.161.63

Яахаараа ч Хятад кампани барьдаг юм ? . Монгол кампани яацын ?

Avatar

Хохирогч нарынг төлөөлөл 2020-10-09 66.181.176.189

ОБЕГ-ын дарга Буян бадрах анх ОНцгой хотхоны шавыг тавихад оролцож байсан болохоор бид итгэсэн юм. Тэгээд Босоо хөх монголын ачаар энэ 9 сард ОБЕГ-аас 2 хүн очиж бид нартай уулзсан хэдий ч бараг манайд хамаагүй гэх маягийн юм хэлж байсан.: Тэгээд ч одоог хүртэл арга хэмжээ авахгүй иингээд барилгын улирла дуусч байна. Энэ 10 сард тэр Хятад эзэн нь ирнэ гэж дээр нэр дурдсан Баасандорж Солонго болон борлуулалт хариуцсан Шинэ баяр гэдэг хүн хэлсэн. Хууль хяналтынхан барьж бидний гомдлыг шийдвэрлүүлж

Avatar

иргэн 2020-10-09 103.26.194.103

энэ улс чинь эзэнгүй айл шиг яаж байна аа.? иргэд, ажилчдийг яаж тэгэж хохироож байна, аймаар юм.

Avatar

Зочин 2020-10-09 66.181.169.21

standing bluegiihan ta nar neree solij standing breast bolgo esuul news.mn zargald uchir ni bosoo guh gej bichij bolohgui bn ain whahahah

Avatar

Зочин 2020-10-09 66.181.169.21

h** gej yagaad bichih boldyumbee ungu bizdee m*** yumuu whahahha guh hug h** gug tsenher

Avatar

Зочин 2020-10-09 66.181.169.21

bosoo h** gej yu en heniin zailaach ajilgui sdakuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж