ОБЕГ-ын гэх орон сууцны залиланд 512 иргэн хохирсон гэв

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

ОБЕГ-ын гэх орон сууцны залиланд 512 иргэн хохирсон гэв

ОБЕГ-ын гэх орон сууцны залиланд 512 иргэн хохирсон гэв

Төрийн байгууллагын нэр ашиглаж орон сууцны залилан үйлдэж иргэдийг хохироосон асуудлаар “Босоо Хөх Монгол” ТББ-аас өнөөдөр /2020.10.08/ мэдээлэв. Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдын  орон сууц гэх  12 айлын “Онцгой” хотхон өнөөдрийг хүртэл ашиглалтад оролгүй, барилгын ажил нь царцжээ. Харин орон сууцны захиалга өгч, төлбөрөө төлсөн иргэд түлхүүрээ авч чадалгүй 1-4 жил банкны зээл төлж, айлын хаяа бараадаж байгаа гэнэ.

Хохирогчдын зүгээс Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг Гал унтраах 063 дугаар ангийн дэргэд баригдаж буй “Онцгой” хотхоныг сонгохдоо мкб нь 900 мянган төгрөг буюу үнэ хямд, дээр нь төрийн байгууллагын лого тэмдэгтэй учраас удахгүй ашиглалтад орно гэж итгэн байрны төлбөрөө 100 хувь төлсөн аж.

Гэвч 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглалтад оролгүй, барилгын ажил царцжээ. Иймд хохирсон иргэд цагдаагийн байгууллага болон “Босоо Хөх Монгол” ТББ-д хандсан юм байна. Иргэдийн гомдлын дагуу тус ТББ-аас хууль хүчний байгууллагад хандсан ч энэ асуудлыг анхааралдаа авахгүй байгааг шүүмжилсэн билээ.

 “Босоо Хөх Монгол” ТББ-ын мэдээлснээр дээрх орон сууцны гүйцэтгэгчээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани хариуцан ажиллаж  байж. Гэвч тус компанийн эзэн болох Ли Жин Фү нь Монголд байхгүй атал бичиг баримт бүхий гарын үсэг, нэрийг нь компанийн ажилчид болох Баасандорж, Солонго нар  ашиглаж хуурамчаар орон сууцны захиалга авч залилан үйлдэх болсон гэнэ. Иймд тэднийг цагдаагийн байгууллагад шалгуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар дээрх орон сууцанд  захиалга өгсөн гэх  512 өрх хохирсон тул энэ асуудлыг хууль хүчний байгууллагынхан хяналтад авч, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Учир нь хохирсон иргэдийн 60 хувь нь төрийн албан хаагчид гэнэ.

“Хятадын хөрөнгө оруулалттай компани ломбард ажиллуулж, мөнгө угаасан” талаар мэдээлэл хийж байна

“Хятадын хөрөнгө оруулалттай компани ломбард ажиллуулж, мөнгө угаасан” талаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, October 8, 2020

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж