Зэвсэгт хүчний ойг тэмдэглэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зэвсэгт хүчний ойг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Зэвсэгт хүчний ойг тэмдэглэнэ

Нийслэлийн Засаг дарга “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэх тухай” А/117 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн үеэр Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана.  

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, Цэргийн штабуудын үйл ажиллагаа,  “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах “Иргэдэд ажлаа танилцуулах өдөр” үйл ажиллагааг   2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн  13.00–18.00 цагийн хооронд нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулна.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт Хүчний 95 жилийн ойн сурталчилгааны ажилд оролцогч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, үйл ажиллагаа зохион байгуулахад байраар хангаж, үзэсгэлэн гаргах, зочид хүлээн авахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг нийслэлийн Соёлын төв өргөөнд үүрэг болгов.

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг дүүрэгтээ тэмдэглэж, үйл ажиллагаануудад иргэдийг оролцуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-19 103.57.95.129

ЦЭРЭГ ЗОДОХОО ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ ТӨСӨВ ЧАВЧИЖ ИЭЖ ТАРГАЛСАН БААХАН ХУВЦАСНЫ ГОЛУУД ТАРГАН ДАРГА НАРАА ХАЛААЧ ЗҮГЭЭР ИДСЭЭР ХАГАРЛАА

Зочин 2016-02-19 202.179.7.34

зэвсэгт хүчний 95 жил!!!!!!!!!!! үүнээс өмнө Монгол улс цэрэггүй бсан уу? ядахдаа Богд хаант Монгол улсын үед мөрдэс бүхий дүрэмт хувцастай зэвсэгт хүчинтэй байсан шүү

Иргэн 2016-02-19 202.70.46.220

Иргэн Армиа татан буулгаачээ ээ Оронд нь хилийн цэрэг Онцгой байдлаа сайжруул 1920 1940 1980 оноор сэтгэхээ больцгоое