“Бүрэнхий” киноны од, жүжигчин Кристен Стюарт Их Британийн гүнж Дианагийн дүрийг бүтээхээр ажиллаж буй. Тэрбээр дүрээ нарийн гаргахын тулд Диана гүнжийн дууны өнгө, аялгыг сурахаар багш хөлсөлжээ. Өдгөө 30 настай Кристен Стуартын гол дүрийг нь бүтээх “Спенсер” кино ирэх нэгдүгээр сараас зураг авалтаа эхлэх юм.
Тэрбээр “Дианагийн амьдрал бол хамгийн гунигтай түүхүүдийн нэг. Би зүгээр л Дианагийн дүр тоглох биш түүнийг үзэгдэд харуулахыг хичээж байна” хэмээн мэдэгджээ.
“Спенсер” гэдэг нь Диана гүнжийн нөхөрт гарахаасаа өмнө дууддаг нэр аж. Кинонд түүний амьдралын эхний жилүүд болон Ханхүү Чарльз, хөвгүүдийнх нь тухай голчлон өгүүлэх гэнэ.
Эх сурвалж: Mirror
Холбоотой мэдээ