Мадридын нисэх буудалд олон мянган дэгдээхий хаягдаж, үхжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

Мадридын нисэх буудалд олон мянган дэгдээхий хаягдаж, үхжээ

Мадридын нисэх буудалд олон мянган дэгдээхий хаягдаж, үхжээ

Испанийн Мадрид хотын Баражас нисэх онгоцны буудал дээр 26 мянга орчим дэгдээхий эзэнгүй хаягдаж, олонх нь үхэцгээжээ.

Тэдгээр жаахан амьтдыг ямар ч хүнс, усгүйгээр цаасан хайрцганд хийж, гурван өдөр хаясан байсныг Испанийн цагдаагийн газар энэ долоо хоногт мэдээлжээ. Цагдаа нарыг олоход 26 мянган дэгдээхийний зургаан мянга нь хэдийн үхэж, үлдсэн хэд нь амьд үлдэхийн төлөө үхсэн хэдийгээ идэцгээж байсан гэнэ.

Цагдаа нарын мэдээлснээр дэгдээхийнүүдийг цаасан хайрцгаар тээвэрлэж байсан ч хайрцаг нь бороонд норсноос цаашид тээвэрлэх боломжгүй болсон учир ийнхүү хаясан байжээ. Үхэж үрэгдсэн дэгдээхийнүүдийн бие ялзарч муудсаар аймшигтай үнэр ялгаруулж, хажууд нь амьд амьтан байхад ч хэцүү болсон байсан гэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр хаягдсан дэгдээхийнүүдийн тухай мэдээлэл ирсэн ч холбогдох эзэн нь олдоогүй байна. Цагдаа нар даруй нутгийн амьтан хамгаалах хоёр ч байгууллагатай холбогдож, амьд үлдсэн дэгдээхийнүүдийг авах ажиллагаа явуулжээ.

Эрх баригчид яагаад хэн ч эртхэн энэ тухай мэдээлээгүйг гайхаж байгаа гэнэ. Түүнээс гадна амьтан хамгаалах хоёр байгууллага ихэвчлэн нохой, муур зэрэг амьтадтай л харьцаж байсан тул ийм байдалд орсон дэгдээхийнүүдийг хэрхэн аврах ёстойгоо сайн мэдэхгүй байгаа аж. Тиймээс тэд цахим сүлжээгээр энэ нөхцөл байдлыг ойлгон зохицож ажиллаж чадах мэргэжлийн хүмүүсийг хайж эхэлжээ. Амьд үлдсэн дэгдээхийнүүдээс 3200-г нь "шинэ гэртэй" болгоод байгаа аж.

Цагдаа нар нисэх онгоцны буудлаар дамжуулан дэгдээхий тээвэрлэж байсан компанитай холбогдсон ч тэд хариуцлага хүлээхээс татгалзжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж