ЭМЯ: 213 энхийг сахиулагчаас коронавирусийн халдвар илрээгүй

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 213 энхийг сахиулагчаас коронавирусийн халдвар илрээгүй

ЭМЯ: 213 энхийг сахиулагчаас коронавирусийн халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.10.9/ мэдээлэл хийлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын нийт батлагдсан 315 тохиолдлоос 308 нь эдгэжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д долоон хүн эмчлүүлж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид сүүлийн  хоёр хоногт нийт  1248 сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй байна. Үүнийг задалбал,

  • 10.07 –нд эх орондоо ирсэн 213 энхийг сахиулагч
  • 09.19 Станбул-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 246 хүний давтан шинжилгээ
  • 09.24 Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ
  • 09.24 Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 205 хүний давтан шинжилгээ
  • 10.06 Замын-Үүд боомтоор ирсэн 20 хүний шинжилгээ
  • ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ зэрэг тус тус сөрөг гарсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан 41 хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд халдвар илрээгүй. Тухайлбал, тандалт судалгааны зорилгоор  СХД-ийн нэгдсэн эмнэлэг, Улсын төв эмнэлэг, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Гадаад харилцааны яам, Японы ЭСЯ-наас сонгож авсан хүмүүсийн сорьцийн шинжилгээний хариу сөрөг гарлаа.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Thursday, October 8, 2020

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж