Зам тээврийн ослоор тав хоногт таван хүн нас баржээ | News.MN

Зам тээврийн ослоор тав хоногт таван хүн нас баржээ

Зам тээврийн ослоор тав хоногт таван хүн нас баржээ

Зам тээврийн ослоор тав хоногт таван хүн нас баржээ

Зам тээврийн ослын улмаас энэ долоо хоногт /2020.10.05-2020.10.08/ нийт  31 хүн бэртсэний дотор есөн хүүхэд байгаа юм. Мөн ноцтой зам тээврийн ослоор таван хүн амь насаа алджээ. Тэдний нэг нь нийслэлд бол дөрөв нь орон нутагт осолдсон байна. Ноцтой зам тээврийн ослуудыг дурдвал,

  • 2020.10.06 ХУД-ийн зургадугаар дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөж,   9 настай, эрэгтэй О гэмтэж, таван  настай, эмэгтэй Б амь насаа алджээ.
  • 2020.10.07 Говьсүмбэр аймаг, Баянтал сум /аймгийн төвөөс 50 км/ асфальтан замд  Toyota corolla маркийн Т жолоочтой автомашин онхолдож, жолооч 32 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон.
  • 2020.10.07  Сүхбаатар аймаг, Баяндэлгэр сумын 5-р баг “Түшмэл” гэх газар /сумын төвөөс урд зүгт 52 км/  шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, зорчигч 41 настай, эрэгтэй М-н амь нас хохирсон.
  • 2020.10.08 Дундговь аймгийн Сайнцагаан сум “Хөх овоо” гэх газар /сумын төвөөс баруун урагш 25 км/-т асфальтан замд Toyota Harrier маркийн автомашин онхолдож, жолооч  36 настай, эмэгтэй Б, зорчигч 11 сартай, эмэгтэй  Э, 2 настай, эмэгтэй Э нарын 3 хүн гэмтэж, зорчигч 45 настай, эмэгтэй А, 25 настай эмэгтэй, М нарын хоёр  хүний амь нас хохирсон.
  • 2020.10.08  Увс аймаг, Өндөрхангай сум “Хүрэн” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 38 км/ газарт асфальтан замд Nissan sunny маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 56 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон.
  • 2020.10.09 Ховд аймгийн, Алтай сум “Улаан ам” гэх газар /сумын төвөөс урагш 8 км/ шороон замд УАЗ-469  маркийн автомашин онхолдож жолооч 56 настай, эрэгтэй Т-н амь нас хохирсон байна.

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 1028 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 141 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Мөн жолоо барих эрхээ хасуулсан атлаа тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон долоон жолоочийг шүүхээр баривчлуулсан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жолооч 50 жил 2020-10-09 192.82.75.48

Угаасаа жолооны курс гэж 45 хоногийн хөгийн юмаар сурч гарсан улс, хүчтэй хурдтай машин унахаараа галзуу араатан дээр гарсан гэсэн үг… Тэрнээс болж энэ олон амьтан цаг бусаар хальж байна. Мөнгө хөөсөн шуналтангуудын балаг…. Цаашид ч олон амь тасарна……

Avatar

Зочин 2020-10-09 43.242.242.59

Эрхийг нь сайн хасах юм бол осол эрс багаснаа

Avatar

Ррр 2020-10-09 202.55.188.35

Хасуулаал бариад явдаг хүн зөндөөшдэ

Avatar

Зочин 2020-10-09 43.242.242.59

Автын солоор яасан ч их хүн нас барах юм бэ. цөөхөн хүн амтай улсад дэндүү ахадсан тоо байна. Шалтгааныг нь олж арилгах зогсоох тал дээр Замын цагдаа муу ажиллаж байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж