"26 сургууль "Үдийн цай"-нд сурагчдад хөрсөн хоол өгч байсан" | News.MN

"26 сургууль "Үдийн цай"-нд сурагчдад хөрсөн хоол өгч байсан"

"26 сургууль "Үдийн цай"-нд сурагчдад хөрсөн хоол өгч байсан"

"26 сургууль "Үдийн цай"-нд сурагчдад хөрсөн хоол өгч байсан"

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ Ерөнхий боловсролын сургуулиудын /ЕБС/ "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр /2020.10.09/ мэдээлэл хийлээ.


Төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 99, нийтдээ 275 сургуулийн 1-5 ангийн 170 мянга орчим сурагч "Үдийн цай" хөтөлбөрт хамрагддаг байна. Өнөөдрийн байдлаар 237 сургуулийг хяналт шалгалтад хамруулсан бөгөөд зарим нэг зөрчил дутагдал арилахгүй байгааг албаныхан хэлж байна.  

ШАЛГАЛТЫН ЯВЦАД ЗӨРЧИЛТЭЙ БАЙСАН 35 ИРГЭН, ААН-Д 15 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬ НОГДУУЛСАН

НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.ЦЭНД-АЮУШ:

-Хяналт шалгалтын явцад зөрчилтэй байсан 35 иргэн, ААН-д 15 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэлийн хэмжээнд  төрийн өмчийн 138 сургуулийн 74 буюу 53.6 хувь нь зориулалтын гал тогоотой,  42 хувь нь зориулалтын бус цайны газартай байна. Тухайлбал,

  • Хан-Уул дүүргийн 7, 10, 15, 18, 32, 34-р сургууль,
  • Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50, 72-р сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 107, 9, 42, 134-р сургууль
  • Баянзүрх дүүргийн "Баянзүрх шавь" цогцолбор, 102, 53, 79-р сургууль 
  • Сүхбаатар дүүргийн 45, 71-р сургууль гэхчлэн  төрийн өмчийн сургуулиудын цайны газар нь зориулалтын бус байна.

"Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллагууд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулсны дараа үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй газрууд байна. Хяналт шалгалтад хамрагдсан нийт цайны газруудын 67 буюу 28.2 хувь нь мэргэжлийн хяналтын байгууллагад хандалгүй дураараа ажиллаж байсан. Тухайлбал,

  • Чингэлтэй дүүргийн 39, 50, 117, 138, 140, 150-р сургууль
  • Баянзүрх дүүргийн 126, 87, 137-р сургууль 
  • Сүхбаатар дүүргийн 71-р сургууль, "Шинэ зууны удирдагч" сургууль, Үй Цай сургууль,
  • Баянгол дүүргийн "Жишиг эрдэм" сургууль
  • Хан-Уул дүүргийн аравдугаар сургууль гэхчлэн төрийн болон төрийн бус өмчийн  сургуулиуд хууль зөрчиж ажиллаж байсан.

Хүнсний түүий эд бүтээгдэхүүнийг тээвэрлэхдээ зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой. Нийт шалгалтад хамрагдсан сургуулиудын 90 буюу 37.9 хувь нь зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байна. Тухайлбал,

  • Чингэлтэй дүүргийн 138, 117-р сургууль,
  • Баянгол дүүргийн "Жишиг эрдэм" сургууль зориулалтын бус тээврийн хэрэгсэлтэй байсан. 

Нийт сургуулиудын 75 хувь буюу 31.6 хувь нь хүнс хадгалах нөхцөл хангалтгүй, хүнсний агуулахгүй, хүнс хадгалах зориулалтын сав хэрэгсэлгүй, хөргүүр хөргөгчийн дутагдалтай. Бас нэг гол зөрчил нь түүхий эд хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл чанар аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний бичиг зэргийг бүрэн бүрдүүлээгүй зөрчил 50 сургуульд илэрсэн.

ХҮҮХДИЙН ҮДИЙН ЦАЙГ ӨГӨХ ХООЛНЫ ТЕМПЕРАТУРЫН СТАНДАРТ ГЭЖ БИЙ

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хяналт шалгалтын үеэр илэрсэн  зөрчлийн  талаар  НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.ХОНГОР:

-НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хяналт шалгалтад нийтдээ  төрийн өмчийн 24, төрийн бус өмчийн  ес нийт 33  сургуулийн цайны газар хамрагдсан. ЕБС-иудын ойролцоо худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн зарж байсан зөрчилтэй  зургаан  газар байна. Үүнд, 25 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хориглосон байдаг. Энгийн нүүрс ус ихээр агуулсан, чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд,  түргэн муудах хүнс гэх мэт ордог. Өөрөөр хэлбэл, байгалийн бус гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хориглодог. Мөн хүүхдийн үдийн цайг өгөх хоолны температурын стандарт гэж бий. Үндсэн хоолыг 65 градуст, шөлтэй хоол 75 градусын температурт хүргэгдэх ёстой байдаг.

Гэтэл сурагчдад хөрсөн хоол өгөх зөрчил илэрсэн. Ингэхдээ 26 хоолны газар буюу шалгалтад хамрагдсан сургуулийн 78 хувь нь хөрсөн хоол өгсөн зөрчил илэрсэн. Тухайлбал,

  • Сонгинохайрхан дүүргийн "Ирээдүй цогцолбор", 84, 86,  83, 129, 107, 151-р сургууль,
  • Чингэлтэй дүүргийн 37-р сургууль, 
  • Баянгол дүүргийн  "Жишиг эрдэм" сургууль,
  • Баянзүрх дүүргийн 79, 87-р сургууль, Гёте сургууль, 
  • Хануул дүүргийн 10, 15, 18, 26, 34, 41, 60, 115, 118-р сургууль , "Эрдмийн гүүр", "Америк сургууль" гэхчэн төрийн болон төрийн бус сургуулиудад зөрчил илэрсэн.

Үдийн цай бэлтгэдэг 110 орчим ААН байгаа ба сургуультай, өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байдаг. Эдгээр нь бүгд гэрээнд заасан хариуцлагын дагуу ажиллах шаардлагатай, мөн эцэг эхчүүд ч хүүхдээ өдөрт юу идсэн талаар нь анхаарч, хяналт тавихыг хүслээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-09 59.153.85.105

одоо энэ үдийн цай хоолоо болио.сургуулийн захирлуудын бизнес шүү дээ?хоол идэх гэж ирсэн юм уу?сурах гэж ирэсэн юм уу? Яааг яс юман дээр өлсгөлөн хүний тархи илүү ажилдаг гэсэн мааш том судалгаа бии шүү?

Avatar

Зочин 2020-10-09 59.153.85.105

Энэ сургуулийн хоол гуанз чинь захиралуудын бизнес шүү дээ?Та нар эцэг эхчүүдийн үүрэг ийг хуваалцаад ямар ч хэрэггүй хүүхэд өлсөж байна гэвэл өөрөө хэлнэ шүү дээ?Нээг их тарган хүүхдүүд байх юм. ирээдүйдээ ийм нялцгар хандаад яах юм бэ.

Avatar

tee 2020-10-09 202.9.47.20

bagsh nar ni uursduu haluun hool idej bgaa da

Avatar

Зочин 2020-10-09 59.153.85.105

муу н**ш юм даа чи.багш гэдэг эрхэм хүнийг тойрч өнгөрч тонгойж унаж дээ чи.Яааг адилхан танай төрийн чинь олгосон цалингаар амьдарч тэр гуанзанд чинь өр тавьж хоол иддэг юм

Avatar

Хотын уугуул иргэн 2020-10-09 66.181.179.242

Боловсролын яам, нийслэлийн боовсролын газар ажлаа хийхгүй байна. Дарга даамал, хариуцсан ажилтнуудад хариуцлага тооцох ёстой шүү дээ. Шалгалтын үр дүнгээр хийсэн ажлын талаар дараа нь олон нийтэд юуч мэдээлдэггүй, хариуцлага тооцсон хүн байхгуй. Ийм байхад элдэв шалгалт хийж сүржин мэдээлж байх ямар ч хэрэг алга. НМХГ худлаа ажил хийсэн рхоосон дүр үзүүлснээс цаашгүй. Ижил хар хэрээнүүд ….

Avatar

2awgai chadal chin hurvel zargaldaad ir 2020-10-09 202.9.47.20

ter niisleliin bolovsroliin gazar chin bagsh ni 2-r angiin suragchdaa 5/6-aar ni zodood, aris ni huulartal aladaad bhad l hariutslaga tootsdoggui yum. shar shuvuu shig tsaraitai battsetseg gej awgai suragchdaa yargaldag, managerteigee niileed uursdiiguu umuurdug, bagshiig ni muulchihasd ichihgui huuhdee avch ireed angid ni yavuuldag gedeg.

Avatar

Анхбаяр 2020-10-09 202.21.101.134

Ингэж үдийн цай өгсөн болж үр хүүхдүүд минь идсэн болж хэдэн энэ төрлийн бизнес эрхлэгчдийг үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг золин байж дэмжих байхаар бүр болчхоосой.Надад асуулт байна.
1.Үдийн цай хөтөлбөр хэдэн хүүхдийн эрүүл мэндээр тоглож байж чанар хүртээмжтэй болох вэ?
2.Байнга хүүхдүүд хоолноос хордож байна.Одоогийн хэрэгжиж байгаа энэ хөтөлбөр хэлбэр төдий ингэж хэдэн жил явах вэ?

У.Хүрэлсүх сайдаа…

Avatar

Зочин 2020-10-09 202.179.27.121

mergejliin hyanalt gedeg baiguullagiig tatan buulgaya. huviin hevshliinhniig gol daramtlagch

Avatar

Зочин 2020-10-09 103.80.210.183

тэгж л байгаа ш дээ. өмнөх ээлжийн хүүхдийн идээгүй хоолыг цуглуулаад дараагийн ээлжинд ч өгч л байгаа. хүүхдүүдийг идээгүй хоолоо хаяхгүй байхыг сануулж байсан. хүүхдүүд хоолоо хаана цуглуулсан бол доо. тэрийг нь халаагаад дараагийн ээлжинд өгөөд л ядаж л ханиад тараана шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж