Цагаан ордон халдварын голомт боллоо

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

Цагаан ордон халдварын голомт боллоо

Цагаан ордон халдварын голомт боллоо

 Эми Кони Барреттийг АНУ-ын дээд шүүхээр томилох ёслолын ажиллагаа өнгөрсөн есдугээр сарын 26-нд болсон. Энэ үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп, Цагаан ордны зөвлөх асан Келлиан Конвэй, Трампын зөвлөх Крис Кристи, Нью Жерсигийн захирагч тэргүүтэй Ерөнхийлөгчийн ойр ажилладаг олон хүмүүс халдвар авсан шалтгаан хэмээн эх сурвалжууд үзэж байна.

Дээрх арга хэмжээ Цагаан ордны сарнайн талбайд болсон бөгөөд 180 гаруй, ихэвчлэн маскгүй хүмүүс оролцож, хэдий богино хугацаанд ч гэлээ хоорондоо маш ойрхон зайтай сууцгаасан юм. Түүнээс гадна арай цөөн хүний бүрэлдэхүүнтэй  уулзалт Цагаан ордон дотор болжээ. Ийнхүү маскгүй маш олон хүнийг дотор ч, гадаа ч цуглуулж, зай барилгүй арга хэмжээ зохион байгуулсан нь Цагаан ордны өндөр албан тушаалтнуудад халдвар тарах гол шалтгаан болсон байж магадгүй юм. Энэ үеэр халдвар авсан хүмүүс ч цаашаа бусдадаа халдвар тараасаар өдгөө Цагаан ордны дор хаяж 34 ажилтан халдвар авсан нь батлагджээ.

Сарнайн талбайд болсон арга хэмжээнд оролцсон бусад хэд хэдэн хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан төдийгүй арга хэмжээнд оролцоогүй ахлах зөвлөх Хөүп Хикс, Трампын кампанит ажлын менежер Билл Степиен, Ерөнхийлөгчөөс яриа авсан хоёр сэтгүүлч тэргүүтэй хүмүүс халдвар авсан байна.

Ерөнхийлөгчийн эмнэлэгт хэвтэхээс өмнөх долоо хоногийн ажлыг, хэнтэй уулзсан бөгөөд тэдгээрээс хэн хэн халдвар авсныг цаг хугацааны дарааллаар харвал:

Есдүгээр сарын 25-ны баасан гариг

11:00 цаг. Флорида мужийн Дорал хотод Трампыг дэмжиж буй латинчуудын арга хэмжээ

15:00 цаг. Атлантад сонгуулийн кампанит ажил хийв.

                Флоридагаас Атлант, Вашингтонруу явах замд

18:30 цаг. Вашингтон дахь Трампын олон улсын зочид буудалд хандив цуглуулах үйл ажиллагаа болов.

Есдүгээр сарын 26-ны бямба гариг

Цагаан ордонд Эми Кони Барретттэй уулзлаа

Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёр ёслолын ажиллагаанаас өмнө шүүгч болон түүний гэр бүлтэй Цагаан ордонд уулзаж, хамт ёслолруу явжээ. Үйл ажиллагаанд 200 орчим хүн оролцсоны цөөхөн хэд нь маск зүүж, зай барьж байв.

17:00 цаг. Эми Кони Барретийг дээд шүүгчээр томилох ёслолын ажиллагаа

19:00 цаг. Пеннсилваниад болсон үйл ажиллагааруу очоод ирэх замд

20:00 цаг. Пеннсилваниагийн Мидлтаунд болсон үйл ажиллагаа

Мянга мянган дэмжигчид нисэх буудлын ойролцоо цугларсны ихэнх нь маскгүй байлаа.

Есдүгээр сарын 27-ны ням гариг

Мэтгэлцээний бэлтгэл

Өдөр. Крис Кристи мэтгэлцээндээ бэлдэхэд Трампад тусалсан бөгөөд өрөөнд байсан тав, зургаан хүн бүгд маскгүй байв.

17:30 цаг. Цагаан ордны хэвлэлийн хурал

Үдэш. Цэргүүдийн дурсгалд зориулсан хүлээн авалт

Хүлээн авалтад ирсэн олон хүн маск зүүлгүй, хоорондоо маш ойрхон сууцгааж, үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цэргүүд болон тэдний гэр бүлүүдэд хүндэтгэл үзүүлэв

Есдүгээр сарын 28-ны даваа гариг

15:30 цаг. Сарнайн цэцэрлэгт цар тахлын цаг үеийн мэдээлэл хүргэв.

Есдүгээр сарын 29-ний мягмар гариг

14:30 цаг. Кливлэндэд очоод ирэх зуур

21:00 цаг. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн

Есдүгээр сарын 30-ны лхагва гариг

Миннесотад очоод ирэх зуур

Эх сурвалж: NEW YORK TIMES; USATODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж