Москва хот COVID-д 284 тэрбум рубль зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

Москва хот COVID-д 284 тэрбум рубль зарцуулжээ

Москва хот COVID-д 284 тэрбум рубль зарцуулжээ

Коронавирусийн халдвартай тэмцэх зорилгоор зарцуулсан хөрөнгийн хэмжээ 284 тэрбум рубльд хүрснийг  Москва хотын Захирагч Сергей Собянин  Лхагва гаригт хувийн блогтоо бичжээ.

65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс, эмзэг бүлгийн хүмүүст шууд мөнгөн тусламж олгосон нь хамгийн чухал хэсэг байсан гэдгийг Захирагч онцолсон байна. Үүнд 1,9 сая иргэн хамрагдсан байна. Мөн 3-7 насны 110 мянган хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийг 98 мянган хүртжээ. Сургуулийн насны нэг сая хүүхдэд хүнсний тусламж үзүүлжээ.

Үүнээс гадна шаардлагатай иргэдэд эм, хүнсний тусламж олгох, байрны татвараас чөлөөлөх, байрны засварт хөнгөлөлт үзүүлэх зэрэг нийгмийн халамжийн хөтөлбөрүүд Москва хотын иргэдээс өндөр үнэлгээ авсныг Сергей Собянин бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж