Москвад нас барсан хүний тоо зургадугаар сараас хойш 50 давав | News.MN

Москвад нас барсан хүний тоо зургадугаар сараас хойш 50 давав

Москвад нас барсан хүний тоо зургадугаар сараас хойш 50 давав

Москвад нас барсан хүний тоо зургадугаар сараас хойш 50 давав

ОХУ-ын Моксва хотод аравдугаар сарын 8-ны Пүрэв гаригт  "COVID-19"-ийн халдвар авсан 55 өвчтөн нас барсан нь энэ зургадугаар сараас хойших нас баралтын хамгийн өндөр түвшин боллоо хэмээн Коронавирусийн халдвартай тэмцэх Москва хотын шуурхай алба мэдээллээ. Нас барсан өвчтөнүүд бүгд коронавирусийн халдварын шинжилгээ нь эерэг гарсан, хатгалгаатай хүмүүс байжээ. Ингэснээр коронавирусийн улмаас Москва хотноо нас барсан хүний нийт тоо 5497 болж байна.

Хамгийн сүүлд нас баралт өндөр бүртгэгдсэн өдөр нь зургадугаар сарын 15 байсан бөгөөд тэр өдөр 52 өвчтөн нас баржээ.

Оросын нийслэл хотод коронавирусийн халдварын нөхцөл байдал сайнгүй байна. Шуурхай штабаас мэдээлснээр сүүлийн долоо хоногт COVID-19-ийн халдвар аван эмнэлэгт хэвтсэн хүний тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 13% нэмэгдсэн байна. Зөвхөн сүүлийн 24 цагийн дотор 3229 шинэ халдвар бүртгэгдэж, үүнээс 1035 тохиолдлыг эмнэлэгт хэвтүүлжээ.

Халдварын нөхцөл байдал муу тал руугаа эргэж байгааг Москва хотын Захирагч Сергей Собянин анхааруулж, эрсдэлтэй бүлгийн хүмүүс буюу 65-аас дээш насны ахмадууд, архан хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа. Энэ долоо хоногийн Даваа гаригаас /2020.10.05/ Москва хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хоёр долоо хоногийн амралтаа эхэлсэн. Уламжлал ёсоор намрын амралт нэг долоо хоног байдаг боловч халдварт нөхцөлөөс шалтгаалан сурагчид хоёр долоо хоног амрах юм. Мөн Москва хотын албан байгууллага, компаниуд ажилчдынхаа 30 хувийг гэрээсээ ажиллах горимд шилжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-09 202.9.40.4

Оросууд коронаг гайхалтай хохирол багатай давж байна юундаа байна учир нь америкчууд тэхэд яаж байна хүүрээ шатааж дийлэхгүй байнашд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж