Ньюс хөтөч: Японы гадаад хэргийн сайд айлчилна

Хуучирсан мэдээ: 2020.10.09-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Японы гадаад хэргийн сайд айлчилна

Ньюс хөтөч: Японы гадаад хэргийн сайд айлчилна
09.00-14:00 цагт
“ГААЛЬ-БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛ 2020” уулзалтыг Гаалийн ерөнхий газраас МҮХАҮТ-тэй хамтран зохион байгуулна. Гаалийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам, Мэргэжлийн хяналтын газар, ТРАМ төсөл, Гадаад худалдаа эрхлэгчид, МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөлүүдийн төлөөлөл оролцоно.
Уулзалт МҮХАҮТ-ын 1 давхарт хурлын танхимд болно. Холбогдох утас: 99106505
09:00 цагт
ХЗДХЯ, ХНХЯ, УИХ дахь эмэгтэй гишүүд хамтран Их жанжин Сүхбаатар танхимд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа хэлэлцүүлгийг зохион байгуулна.
10:00 цагт
  • НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд ЕБС-ийн сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 91887887
  • “Эрчим хүчний системийн аюулгүй байдал ба эдийн засгийн өсөлт” сэдэвт хэлэлцүүлэг Монгол Улсын Их Сургуулийн төв номын сангийн 502 тоотод эхэлнэ. Хэлэлцүүлэгт эрчим хүчний сайд, сайдын зөвлөх болон салбарын эрдэмтэд оролцоно. Холбогдох утас: 9911-0848

 

11:00 цагт

Монгол Улсын консерваторийн хашаанд байгаа Майхан цирк дээр циркчид мэдээлэл хийх гэж байна. Улсын цирк 13 жилийн өмнө хувьчлагдсанаас хойш энэ урлагаас үлдсэн сүүлчийн цучил нь Циркийн сургууль болж яваа юм. Тэд энэ жил сургуулийнхаа 80 жилийн ойг тэмдэглэж байгаа хэрнээ нүүдлийн майхан цирк бариад хүйтэнд бэлтгэлээ хийж байгаа. Холбогдох утас: 88088868 Б.Нямсүрэн

12:00 цагт

  • “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д  “Онцгой байдлын ажилчдын байрны захиалгын мөнгөөр Хятадын хөрөнгө оруулалттай компани ломбард ажиллуулж, мөнгө угаасан тухай” хэвлэлийн бага хурал зарлаж байна.

 

  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн том үзэсгэлэн ICT EXPO-2020 нээлтээ хийнэ. Сэтгүүлч та бүхэн хүрэлцэн ирж, технологийн хөгжил, дэвшилтэй танилцаарай. Хаяг: Мишээл экспо төв, Холбоо барих утас: 94999598

12:30 цагт

  • Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх хэлэлцүүлэг Blue Sky зочид буудлын 3 давхрын "Даймонд" танхимд болно.

 

  • Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах зорилгоор “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ӨДӨР-2020” салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хэрэглэгчээ дээдэлье” уриан доор Сүхбаатарын талбайд зохион байгуулж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Хэвлэлийн ажилтан:99042498

14:00 цагт

  • “Багшийн туслах” компанийн зүгээс Багш нарын баярыг тохиолдуулан Монголын нийт ЕБС-ийн багш нарыг дэмжиж ажиллахаар “Багшийн туслах сан”-г үүсгэн байгуулж, нээлтээ хийх гэж байна. Жил бүр уламжлал болгож “Шилдэг бүтээлч багш” шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж, шилдэг багш нарыг тус бүр 10 сая төгрөгөөр шагнах юм байна. Холбоо барих утас 80055598, 78-100-800

 

  • Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж